sonin.mn

КИЕВ. /NHK/. Украины Донецк хотод стратегийн чухал ач холбогдол бүхий нисэх онгоцны буудлын ойролцоо засгийн газрын хүчнийнхэн нь болон Оросын талыг баримтлагч салан тусгаарлах үзэлтнүүд хоорондын байлдааны ажиллагаа үргэлжилсээр байна. Энэ сарын эхээр дахин эрчээ авсан мөргөлдөөн Донецкийн нисэх онгоцны ойролцоох бүсүүд рүү хүрээгээ тэлжээ. Оросын талыг баримтлагч салан тусгаарлах үзэлтнүүдийн мэдэгдсэнээр, бөмбөгдөлтөд тус хотын айлуудын орон гэр, дэлгүүр, эмнэлгүүд өртсөн байна.  Мягмар гарагт таван хүн амиа алдаж, 26 хүн шархадсан гэж тэд хэлэв.

Харин Украины Засгийн газрын мэдэгдсэнээр, Донецк мужид энэ даваа гарагт нийт зургаан хүн, тэдний дотор цэрэг болон энгийн номхон иргэд амиа алдаж, 55 хүн шархдан эмнэлэгт хүргэгджээ. Энэ хямралыг намжаах арга замыг хэлэлцэхээр Франц, ОХУ болон Украины гадаад харилцааны сайд нартай өнөөдөр Берлин хотноо уулзахаар болсноо Германы Гадаад харилцааны сайд Франк-Валтер Штайнмайер  хэлсэн юм.

Г.Доржханд

Эх сурвалж: