sonin.mn

Өнгөрсөн хугацаанд Нийслэлийн эмнэлгүүдэд архины хордлогын улмаас нийт 223 хүн хандсанаас 23 хүн хэвтэн эмчлэгдэж, нэг хүн нас баржээ. Энэ нь өнгөрсөн долоо хоногийн үзүүлэлтээс 17 хувиар нэмэгдсэн байна. Тодруулбал, СХД-ийн Эрүүл мэндийн төв, Баянзүрхийн Нэгдсэн    эмнэлэг, ЧД-ийн Эрүүл мэндийн төвд нийт 100 гаруй хүн ханджээ. Хуурамч архи худалдаанд гарсан гэх мэдээлэл сүүлийн үед гарах болсон. Тиймээс иргэдийг хуурамч архинаас сэрэмжлэхийг мэргэжлийн байгууллагуудаас анхааруулж байна.

Эх сурвалж: