sonin.mn

НЬЮ-ЙОРК. /ITAR-TASS/. АНУ-ын хоёрдугаар тойргийн давж заалдах шатны шүүх Усама бен Ладены нарийн бичгийн дарга байсан Вадих эль-Хейжагийн ялыг хянан хэлэлцэхээс татгалзжээ. Тэрбээр бүх насаараа хоригдох ялаа эдэлж байгаа юм.

2001 онд АНУ-ын шүүх эль-Хейжаг 1998 оны наймдугаар сард Кени, Танзани дахь АНУ-ын Элчин сайдын яаманд болсон дэлбэрэлтийг зохион байгуулахад оролцсон гэж үзжээ. Эдгээр халдлагын улмаас 224 хүн амиа алдаж, 4000 гаруй хүн шархадсан байна. Түүнд өршөөлд хамрагдахгүй эрхгүйгээр бүх насаар нь хорих ял оноожээ.

Дэлбэрэлт болох үед эль-Хейжа Техас муж улс дахь гэртээ байсан гэх үндэслэлээр түүний Ливан гаралтай америк өмгөөлөгч энэ ялыг эсэргүүцэхийг оролдсон байна. 2008 онд Нью-Йорк хотын шүүх тэдний хүсэлтийг хүлээн авч, шүүхийн шийдвэрийг хянан хэлэлцэхийг зөвшөөрчээ. Гэвч эль-Хейжагийн хэргийг дахин хянан хэлэлцсэний эцэст 2013 онд ялыг хэвээр үлдээхээр шийдсэн байна.

АНУ-ын эрх баригчдын мэдээлснээр, Америкийн Элчин сайдын яамдад үйлдсэн халдлагын хариуцлагыг толгойлогч нь Усама бен Ладен байсан “Аль-Каида” бүлэглэл хүлээсэн байна. Энэ халдлагуудын дараа бен Ладеныг “зартай террорист” гэж нэрлэх болсон билээ. Эль-Хейжа хэсэг хугацаанд бен Ладены нарийн бичгийн дарга бөгөөд ойрын туслах байсан гэж үздэг.

Д.Жаргал

Эх сурвалж: