sonin.mn

МАДРИД. /Xinhua/. Хятад улсын тэрбумтан Ван Зеньлинь Испанийн хөл бөмбөгийн “Атлетико Мадрид” клубийн хувьцааны 20 хувийг 45 сая евро буюу 52 сая доллароор худалдан авчээ.

Тэрбээр Хятадын үл хөдлөх хөрөнгийн хамгийн том групп “Dalian Wanda”-гийн тэргүүн юм. Дотоодынх нь үл хөдлөх хөрөнгийн зах зээл тааруу байгаа энэ үед гадаадын томоохон брэндүүдийг, тухайлбал, АНУ-ын кино театрын сүлжээ”АМС” болон Британийн тансаг зэрэглэлийн дарвуулт онгоц үйлдвэрлэгч “Sunseeker “-ийг хүртэл тус компани худалдан авчээ.

Европын хөл бөмбөгийн ямар нэг шилдэг клубт хөрөнгө оруулалт хийхээр болсон Хятадын анхны компани нь “Dalian Wanda” болж байна. “Атлетико Мадрид” нь өнгөрсөн улиралд Испанийн хөл бөмбөгийн хамгийн том тэмцээн болох “Ла Лиг”-т түрүүлсэн юм. Гэхдээ тус клуб сүүлийн жилүүдэд санхүүгийн бэрхшээлтэй тулгарсан бөгөөд өр нь 500 сая евро болжээ.

Г.Доржханд

Эх сурвалж: