sonin.mn

СИНГАПУР. /ITAR-TASS/. Индонезийн Тэнгисийн цэргийн хүчний шумбагчид “AirAsia” компанийн осолдсон онгоцны их биеийн хэсэгт орж, ослоор амиа алдсан хүмүүсийн цогцсыг илрүүлж чадсан байна. Энэ тухай баруун флотын командлагч, усан цэргийн хошууч адмирал Видидо мэдээлжээ. Түүний хэлснээр, одоогийн байдлаар Ява тэнгисийн ёроолоос гурван цогцос дээш гаргасан бөгөөд ажил үргэлжилж байна. “Өнөөдөр цаг агаарын байдал таатай байна. Хур тунадасгүй, давлагааны өндөр 2 метрээс хэтрэхгүй, усан доор ширүүн урсгалгүй байна. Тийм учраас ажлын гол ачааллыг өнөөдөр гүйцэтгэх шаардлагатай” гэж тэрбээр хэлжээ.

Одоогоор илрүүлсэн цогцсын тоо 56 болсон байна. Осол болох үед онгоцонд 162 хүн байжээ. Онгоцны их биеийн хэсэгт ослоор амиа алдсан хүмүүсийн дийлэнх нь байгаа гэж шинжээчид үзэж байгаа аж. “AirAsia” компанийн онгоц 2014 оны 12 дугаар сарын 28-нд Индонезийн Сурабая хотоос Сингапурын чиглэлд ниссэнээсээ хойш 40 орчим минутын дараа радарын дэлгэцээс алга болсон байна.

Д.Жаргал

Эх сурвалж: