sonin.mn

НЬЮ-ЙОРК. /ITAR-TASS/. Америкийн “Google Inc” корпораци хэрэглэгчдэд утасгүй интернэтийн үйлчилгээ үзүүлэхээр бэлдэж эхэллээ гэж тус улсын "The Wall Street Journal" сонины цахим хувилбарт мэдээлжээ. Тус сонины эх сурвалжуудын мэдээлснээр, “Google” компани зохих тохиролцоог Америкийн харилцаа холбооны томоохон компани болох “Sprint Corporation”-той болон Европын “T-Mobile” компанитай хийсний дараа энэ төлөвлөгөөгөө хэрэгжүүлж эхлэх аж. Ийм алхам нь “утасгүй интернэтийн үйлчилгээ үзүүлдэг бусад компаниудыг үнээ бууруулж, холболтын чанарыг сайжруулахаас аргагүйд хүргэнэ” гэж үзэж байна. “Google” компани хэзээ, чухам хаана шинэ үйлчилгээгээ нэвтрүүлэхийг, мөн ямар үнэтэй байхыг сонины эх сурвалжууд дурдаагүй байна.

Д.Жаргал

Эх сурвалж: