sonin.mn

КИЕВ. /ВВС/. Украины зүүн нутгийн босогчдын хяналтад буй Донецк хотын автобусны буудал их бууны суманд өртөн, 13 хүн амь үрэгдсэн гэж тус улсын албаны хүмүүс мэдэгдлээ. Автобусны зорчигчид болон буудлын ойролцоо байсан машинд сууж байсан хүмүүс амиа алдсан байна. Өнгөрсөн долоо хоногт Донецкийн баруун хойд нутгийн Бухас тосгонд нэг автобус пуужинд оногдон, 13 хүн мөн амь үрэгдсэн юм. 2014 оны дөрөвдүгээр сард Оросын талыг баримтлагч босогчид Луганск болон Донецк мужийн зарим бүсийг хяналтдаа авснаас хойш Украинд 4800 гаруй хүн амь үрэгдэж, 1,2 сая орчим хүн дүрвэжээ.

Г.Доржханд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг