sonin.mn

Гэмтэл согог судлалы үндэсний төвд махны цахилгаан машинд бага насны хүүхэд гараа хавчуулсан байдалтайгаар иржээ. Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн бүлгийг очиход тус төвийн хүлээн авах дээр Төв аймгийн Эрдэнэ сумын харъяат дөрвөн настай, эрэгтэй хүүхдийн баруун гар сарвуу хэсгээрээ махны цахилгаан машинд хавчуулагдсан байсныг салгаж, хагалгаанд оруулахаар мэс заслын эмчид хүлээлгэж өгчээ.

Мөн Баянгол дүүргийн хоринхоёр дугаар хороо, Зүүн Ард Аюушийн XVII гудамжинд айлын хашаан дахь гэр дээр автомашин унаж хүмүүс гэрээсээ гарч чадахгүй
 байна гэсэн дуудлага иржээ. Тодруулбал, аврах ангийнхнийг газар дээр нь очиход "Маzda bongo” загварын бага оврын ачааны автомашин жалга руу онхолдож иргэн В-гийн таван ханатай гэрийг мөргөсний улмаас гэрийн хаалга цөмөрсөн, гэр хагас нурсан, бага насны нэг хүүхэд, насанд хүрсэн хоёр иргэн гарч чадахгүй байсныг аюулгүй болгон гаргаж, хэргийн газрыг цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгчээ.

Тиймээс ахуйн хүрээний осол гэмтлээс урьдчилан сэргийлж, амьдарч буй гэр, орон сууцныхаа галын аюулгүй байдлыг хангахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Эх сурвалж: "Өглөөний сонин"