sonin.mn

ЭЛЬ-КУВЕЙТ. /ITAR-TASS/. Йемений өмнөд нутгийн дөрвөн мужийн аюулгүй байдлын хороо тус улсын нийслэл Сана хотоос өгсөн тушаалыг биелүүлэхээс татгалзлаа гэж телевизийн “Аль-Арабия” суваг мэдээлжээ.

Тус сувгийн мэдээлснээр, Аден, Абьян, Лахжд болон Эд-Дали мужийн аюулгүй байдлыг хариуцдаг байгууллагууд дээрх үйлдлээ "Йемений Ерөнхийлөгч болон удирдлага шиитүүд, “Ансар Аллах” хөдөлгөөнийг дэмжигчдийн дарамт шахалтаар шийдвэр гаргаж байгаа"-тай холбон тайлбарлажээ.

Сүүлийн гурван өдөр тус улсад улс төрийн хямрал улам даамжирсан юм. Даваа, мягмар гарагт Йемений нийслэл Сана хотод шиитүүд Ерөнхийлөгчийн ордныг бүсэлжээ. Ордныг эзлэн авсны дараа тус улсын Ерөнхийлөгч болон “Ансар Аллах” хөдөлгөөнийг удирдагчид зөвшилцөлд хүрсэн билээ.

Д.Жаргал

Эх сурвалж: