sonin.mn

ДАВОС./ITAR-TASS/. Украины зүүн нутагт сүйрсэн Малайзын “Boeing” онгоцны ослын шалтгааныг мөрдөн шалгах ажлын эцсийн дүнг энэ оны хоёрдугаар хагаст нийтлэх төлөвтэй байна. Энэ тухай Нидерландын Ерөнхий сайд Марк Рютте Давосын чуулга уулзалтын үеэр Малайзын Засгийн газрын тэргүүн Нажиб Тун Разактай хэлэлцээ хийхдээ мэдэгджээ.

“New Strait Times” сонины цахим хувилбарт мэдээлснээр “ослын шалтгааны тайланг Малайзын талд шилжүүлэн өгснийхөө дараа нийтэлнэ” гэдгээ Рютте батлан хэлсэн байна. “Малайзын агаарын тээвэр” компанийн онгоц өнгөрсөн оны долдугаар сарын 17-нд Амстердам-Куала-Лумпурын чиглэлд нислэг үйлдэж байхдаа сүйрснээр 298 хүн амь насаа алдсан билээ.

Д.Жаргал

Эх сурвалж: