sonin.mn

БЕРЛИН. /АР/. Дэлхийд унасан солирын ул мөр байж болох мөсийг Германы эрдэмтэд Антарктидаас илрүүлсэн тухай тус улсын Альфред Вегенерийн нэрэмжит Туйл, далай тэнгисийн судалгааны хүрээлэнгийн цахим хуудсанд мэдээлжээ. Солир Антарктидын агаар мандалд бутарч, түүний хэлтэрхийнүүд нь мөсөн бүрхүүлд шигдэн унаж, ойролцоогоор хоёр км голчтой “цагираг” үүсгэснийг судалгааны явцад тогтоосон байна.

“Энэ өрх /кратер/ солир унаснаас үүссэн гэж бид таамаглаж байгаа” хэмээн Бельгийн судалгааны “Гүнж Елизавета” станцын геофизикчдийн багийн удирдагч Грэм Иглс ярьжээ. Сансрын биетийн ул мөрийг илрүүлэх зорилгоор “цагираг”-ийн орчимд судлаачид өрөмдлөг хийхээр төлөвлөж байгаа аж. 2004 оны есдүгээр сарын 2-нд багажинд дохио нь бүртгэгдсэн солир энэ ул мөрийг үлдээсэн байж магадгүй хэмээн эрдэмтэд таамаглаж байна.

 

Эх сурвалж: