sonin.mn

Монголын эрүүл мэнд, гоо сайхны үйлдвэрлэл, үйлчилгээний тэргүүлэгч "Монос" групп жил бүр тухайн онд амжилт, бүтээлээрээ бусдыгаа манлайлсан ажилчдаа шалгаруулж, урамшуулдаг уламжлалтай. Өнгөрсөн оны шилдэгүүдээ 2014 оны 12 сарын 28-нд шалгаруулж , Наран улс буюу Японы нийслэл Токио хотоор аялах эрхээр шагнасан билээ. 1 сарын сарын 19-нд  Наран улсыг зорьсон 11 шилдэг ажилтан маань өнөөдөр аяллаа өндөрлөн, эх орондоо ирж байна. Аяллаа дуусгаад, ирж буй шилдэг 11 ажилтныхаа амьдралд аз жаргал, эрүүл энх, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөхийн сацуу Монголчуудынхаа эрүүл энхийн төлөөх их үйлстээ илүү их амжилт гаргахыг хүсье.