sonin.mn

Жинхэнэ монгол тарагны амт чанар алдагдахад хүрээд байгааг “Сүү сүүн бүтээгдэхүүн хэрэглэгчдийн төв” ТББ-аас мэдэгдлээ.  “Манай улсад үйлдвэрлэж буй сүү, сүүн бүтээгдэхүүний чанар хүний биед хоол болохоосоо илүү хор нөлөө учруулж байна.  Ялангуяа тараг нь исэлдэх чанартай сүүн бүтээгдэхүүн бөгөөд хүний хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг дэмжиж ходоодны хоол задлах явцыг түргэвчилдэгээрээ давуу талтай цагаан идээ юм.

Гэтэл манайд үйлдвэрлэж буй тарганд  Е440 буюу хүний биед цардуул үүсгэдэг бодис, Е451 буюу бодисын солилцоонд сөрөг нөлөө учруулдаг хүнсний нэмэлт бүтээгдэхүүн агуулагдаж байна.Эдгээр бодисыг тарганд ашиглаж болохгүй хэмээн заасан байдаг. Гэтэл үйлдвэрүүдэд шалгалт хийхэд энэ бодис илэрсэн. Тиймээс манай ТББ-аас  удаа дараагийн шалгалт МХЕГ-т  шаардлага хүргүүлсэн ч үүнийг ажил хэрэг болгохгүй байна хэмээн “Сүү сүүн бүтээгдэхүүн хэрэглэгчдийн төв” ТББ-ын тэргүүн Б.Цэрэн хэллээ.

Ө.Энхсайхан

Эх сурвалж: