sonin.mn

Эмнэлгийн байгууллагын ор, төсөв хvрэлцээ муутай хэмээн хаа сайгvй муулж, чичлэх болсон. Гэвч энэ салбарыг өөд нь татъя гэхээсээ илvvтэй уруудуулан доройтуулах шийдвэрvvдийг төр, засгийн удирдлагууд гаргасаар байгаа нь тун ч хачирхалтай. Уг нь эрvvл мэндийн салбарыг урьд нь эрvvлийг хамгаалахынхан гэдэг байсан. Гэтэл өдгөө эрvvлийг хамгаалахынхан маань эрvvлжvvлэхийн ажилтнууд болж хувирчээ. Өөрөөр хэлбэл 2013 оны долдугаар сарын 5-нд УИХ-ын чуулганаар “Согтууруулах ундаа хэтрvvлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрvvлжvvлэх тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулахдаа эрvvлжvvлэх vйл ажиллагааг эрvvл мэндийн байгууллага хариуцан гvйцэтгэхээр заасан.

Тvvнчлэн хуулийн 5.1-д зааснаар өөрийн vйлдлийг удирдан хянах чадваргvй болтлоо согтсоны улмаас хаана байгаагаа, мөн очих газраа мэдэхгvй болсон, ухаангvй унасан, цаашлаад энэ байдлаасаа болж өөрөө осол гэмтэлд өртөж болзошгvй болсныг нь vндэс болгон цагдаагийн алба хаагч уг иргэнийг эрvvлжvvлэх vйлчилгээ vзvvлэх vvрэг бvхий эмнэлгийн байгууллагад хvргэж өгнө гэж заажээ. Мэдээж хуулийн заалтыг хэрэгжvvлэхийн тулд эрvvлжvvлэх vйл ажиллагааг цагдаагийн байгууллага хариуцан гvйцэтгэхээ больж, архи согтууруулах ундааны зvйл хэтрvvлэн хэрэглэсэн иргэдийг эрvvлжvvлэх гэдэг ойлголтгvй болсон гэсэн vг.

Тvvгээр ч зогсохгvй 2014 оны нэгдvгээр сарын 1-ний өдрөөс эхлэн Цагдаагийн албаны тухай шинэ хууль хvчин төгөлдөр vйлчилж эхэлсэнтэй холбогдуулан уг хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль батлагдан гарсан. Ингэснээр эрvvлжvvлэх vйл ажиллагааг эмнэлгийн байгууллагад шилжvvлэн өгсөн. Vvний дагуу салбар буюу Эрvvл мэндийн яамны зvгээс өөрийн эрх мэдлийн хvрээнд аймаг, дvvргийн эрvvл мэндийн газар, нэгдсэн эмнэлэгт архины хордлого тайлах ор ажиллуулах албан тоотыг хvргvvлж, мэргэжил арга зvйгээр хангаж ажиллахыг vvрэг болгосон бөгөөд архины хордлогын мэдээг долоо хоногт хоёр удаа авч мэдээллэх, стандартад нийцсэн vйлчилгээ vзvvлэх гэх зэрэг арга хэмжээ авч хэрэгжvvлсэн байдаг. Энэ бол эрх мэдэлтнvvд, албан тушаалтнуудын “сохор” гэж хэлж болохоор шийдвэр байсан гэдэг нь өдгөө нийгэмд харагдаж байна. Тиймээс энэ бvхнийг ил болгох vvднээс бид Яаралтай тvргэн тусламжийн төв буюу “103”-ынхантай хамт дуудлаганд явж, нөхцөл байдалтай танилцсан юм.

Тангараг өргөсөн “супермэн”-vvд

Өвчиндөө шаналсан иргэдийн хувьд хамгийн найдвартай туслагч, зөвлөгч нь “103”-ынхан. Гэхдээ тэднийг дуудлаганд хэтэрхий удаан ирдэг гэх гомдол байнга шахам гардаг. Хэн нэгний амийг аврахын төлөө дуут дохиогоо хангинуулж, ногоон гэрлээ анивчуулан давхих тvргэний машин замын тvгжрэл, хаягийн тодорхой бус байдал зэргээс болоод тодорхой хэмжээгээр цаг алдах тохиолдол бий. Тэгвэл одоо бол замдаа согтууруулах ундаа хэрэглэчихээд өөрийгөө хянах чадваргvй болсон нөхдийг аврах дуудлаганд ч бас явж байна.

Манай сурвалжлах баг Яаралтай тvргэн тусламжийн жижvvрийн эмч Э.Энхболд болон жолооч С.Энхсайхан нартай хамт “vvрэг” гvйцэтгэхээр болсон. Хамгийн тvрvvнд Чингэлтэй дvvрэгт буюу УИД-ийн хойно байрлах дэлгvvрт өөрийгөө авч явах чадваргvй согтуу эрэгтэй байна гэх дуудлага ирсэн байв. Биднийг очиход анх дуудлага авсан цагдаа нар согтуу иргэнийг эмч болон жолоочид хvлээлгэн өгсөн. Угаасаа цагдаа нарын vvрэг нь энэ. Дуудлага ихтэй учраас эмч нарт нь хvлээлгэж өгсөн бол боллоо л гэсэн vг.


 



Харин цагаан нөмрөгт эмчийн хувьд жинхэнэ “супермэн”-ий үүрэг гүйцэтгэж эхэлдэг юм билээ. Цагдаагаас хүлээж авсан иргэний даралтыг хэмжиж үзэхээс эхлээд бүх “асаргаа”-г хийнэ. Бидний анхны дуудлагын “үйлчлүүлэгч”-ийн хүзүүнд хөгжлийн бэрхшээлтэйг нь тодорхойлсон үнэмлэх зүүлттэй харагдав. Гэсэн ч тэр биеийн байдал нь муудаж биш, уусан архиныхаа халуунд эмнэлгийн тусламж авахаар болж байгаа нь энэ.

Эмч болон жолооч нь түүнийг цагдаагаас хүлээн аваад 103-ын машинд суулгах үед тэр өмдөндөө шээчихэв. үнэндээ хамт явж байсан бидний хувьд хэлэх ч үг олдсонгүй. Хэрвээ өөрийн нүдээр хараагүй бол “эмнэлгийн машинд согтуу нөхөр шээчихлээ” гэхэд итгэхгүй байсан байх. Гэвч энэ бодит үнэн. Түүний даралт болон зүрхний цохилтийг нь хэмжиж үзээд, нэр, хаяг, гэр бүлтэй нь холбогдох утасны дугаар зэргийг эмч асуухад хариу хэлсэнгүй.
Харин ч машинаас буух гэж зүтгэх нь энүүхэнд. Нэгэнт нэр, хаягаа хэлэхгүй байгаа тохиолдолд дуудлагын эмч тухайн дүүргийн эмнэлэгт нь хүргэж, хүлээлгэн өгөх үүрэгтэй. Тиймээс бид түүнийг Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэгт хүргэж өгөхөөр болов. Энэ эмнэлгийн хаалгаар орсон л бол согтуу эр өвчтөн гэх нэр зүүнэ.

Биднийг очиход эмнэлгийн “Хүлээн авах” тасгийн жижүүр эмч үзлэг хийж байлаа. Харин согтуу “нөхрийг” сувилагч, асрагч нар нь хүлээн авч дахин үзлэг хийж, даралт, зүрхний цохилт зэргийг нь хэмжиж эхэлсэн. Мөн л гэрийнхэнтэй нь холбогдох утасны дугаар асуулаа. Мань эр хариу хэлсэнгүй. Харин ч дуу дуулж, сувилагчийн гарыг түлхэн, үзлэг хийхэд нь эсэргүүцэн, загнаж эхлэв. Асрагч нь амьхандаа л түүнийг тайвшруулж, чимээгүй байхыг сануулав. Яагаад гэвэл хажуугийн өрөөнд нь “Сэхээний тасаг”-ийн өвчтөнүүд бий аж. Ийм дүр зураг дүүргүүдийн эмнэлгүүдэд байнгын байх болжээ.

Түүгээр ч зогсохгүй энэ үеэр өөр бусад дуудлагаар ирсэн болон өөрсдөө ирж буй өвчтөнүүд согтуу эрээс сэжиглэн ихэд бухимдах аж. Эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнуудад уурлан “Та нар наад согтуугаа цагдаад нь өгөөч. Өвчтэй хүний дэргэд гудамжны согтуу авч ирлээ. Ямар муухай үнэртэй юм бэ. Шээчихсэн байгаа юм биш үү. Өвчтөн, архичин хоёроо ялгадаггүй юм уу” гэх зэргээр загнаж байв. Өвчтөнүүдийн хувьд ингэж хэлэхээс аргагүй. Нас биед хүрчихсэн хүний шээс, хэдэн өдөр уусан нь мэдэгдэхээргүй архины нэвширсэн үнэр хоёр хамар цоргиж байхад хэн таатай хандах билээ. Тэгээд ч хамгийн цэвэр ариун байх ёстой эмнэлгийн байранд энэ үйл явц болж буй нь олон нийтийг цочроосоор байна.

Х.Чинзориг: Архинд донтогсодыг дэмжсэн шийдвэр болсон

Биднийг очиход тус эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч эрхлэгч Х.Чинзориг байсан бөгөөд түүнтэй хэсэг хором ярилцсан юм.

-Эмнэлгийн байгууллага согтуу иргэдэд үйлчилж байгаа нь иргэдийн хувьд нэлээд хүндрэл үүсгэж байгаа болотой. Яг эмнэл­­гийн ажилтнуудын хувьд бэрхшээл аль хэр байна?

-Цагдаагийн шинэ хуульд эмнэлгийн байгууллага эрүүлжүүлэх байрыг зохион байгуулна гээд заачихсан байдаг. Ингэхдээ төмөр сараалжин тортой, цонхтой өрөөтэй, дэргэд нь харуул хамгаалалтын хүнтэй байхаар заачихсан байдаг. Эмнэлгийн хувьд өчвтөнүүддээ үйлчилж чадахгүй шахам ачаалалтай байхад дээрээс нь архинд донтох өвчтэй хүмүүсийг аваад ирэхээр эрхзүйн хувьд ч бодит амьдрал дээр ч зохистой алхам биш болчихоод байна. Тэр ч байтугай аль ч улсад төмөр тор, харуул хамгаалалттай эмнэлэг байхгүй.

Уг нь энэ хууль, журам гарахаас өмнө ЭМЯ-наас судалгаа авсан. Бүх эмнэлэг ийм үйл ажиллагаа явуулах боломжгүй гэдгээ нөхцөл байдалтайгаа уялдуулан тайлбарласан. Гэвч нэмэр болсонгүй. Эмнэлэг өөрөө ариутгал, халдваргүйжилтийг дээд зэргийн түвшинд сахих ёстой. Гэтэл энэ бүх нөхцөл байдлыг үгүй хийж байна.


Ингэж согтуу хүмүүст үйлчилснээр үүргээ гүйцэтгэж буй эмч, сувилагч, асрагч нарыг доромжлох, гүжирдэх, ёс бус үйлдэл гарах зэрэг нь энгийн үзэгдэл болсон. Өдөрт 5-15 согтуу хүн ирдэг. Тэд чинь янз бүрийн ааш, авиртай, агсам согтуу тавина. Гэтэл эмнэлгийн байгууллагад ихэнхдээ эмэгтэйчүүд ажилладаг. Тэднийг маань дээрэлхэнэ. Сувилагчийг зодсон тохиолдол ч бий. Хэрэг хүлээх чадваргүй гэсэн учраас манай ажилтан ажлаа хийж байхдаа бусдад зодуулаад хохироод үлдэж байх жишээтэй. Согтуу нь агсам тавьж уурлаж байхад, өвчтөнүүд тэднийг эмнэлэгт авч ирлээ гэж бухимдан уурладаг. Ер нь л их хүнд байдалтай байгаа шүү дээ.

-Энэ шийдвэр гараад жил гаруйн хугацаа өнгөрч байна. Төсөв мөнгөний хувьд ч бэрхшээлтэй биз?

-Өнгөрсөн хугацаанд манай эмнэлэгт архины хамааралтай 500 гаруй хүн ирсний 80 хувь нь тусламж, үйлчилгээ авсан байдаг. Гэхдээ энэ 80 хувь нь архи ууснаас хойш 1-2 хоногийн дараа биед нь өөрчлөлт орсон учраас ирж, эмчилгээ хийлгэсэн байдаг. Харин дуудлагаар ирж байгаа нь байнгын архинд дотнох өвчтэй хүмүүс байдаг. Ерөнхийдөө энэ шийдвэр гарснаар архины хамааралтай хүмүүсийг дэмжсэн бодлого болчихсон гэж хэлж болно. Ирж буй хүмүүсийг ажиглахад эрхэлсэн ажилтай хүн ер нь байхгүй. Өөрөөр хэлбэл гудамжаар явдаг, тэнэмэл амьдралтай, архины хамааралтай болчихсон. Өдөр нь лааз, шил, хог түүж, олсон мөнгөөрөө архи уучихаад орой нь гэртээ ирж байгаа юм шиг л хүрээд ирдэг. Бид тэднийг хөөх эрхзүйн үндэс байхгүй учраас хүлээгээд л авна. Нэг ирсэн бол эргээд л ирнэ. Шөнө нь хоног төөрүүлж, эмчилгээ сувилгаа хийлгээд, өглөө гараад явна. Ямар нэгэн байдлаар эмчилгээ, үйлчилгээ үзүүлсэн ч төлбөр төлөх чадваргүй байдаг. Сайдын тушаалд бол эмчилгээ, үйчилгээ үзүүлсэн тохиолдолд тухайн иргэнээс гаргуулна гээд заачихсан. Гэтэл ирж буй хүмүүс нь төлбөрийн ямар ч чадваргүй. Тэгэхээр эмнэлгийн төсвөөс гарна гэсэн үг.

-Эмнэлгийн эмч, ажилтнууд аюулгүй байдлаа яаж хамгаалдаг юм бэ?

-Манай эмч, ажилчдын хувьд үнэхээр хэцүү шүү дээ. үүднийхээ хамгаалалтын албаны хүнийг дуудаж л туслалцаа авна. Түүнээс өөрөөр согтуу хүнээс биеэ хамгаалах ямар ч арга, хэрэгсэл байхгүй. Аргадна, гуйна гээд л янз бүрээр л тайвшируулахыг хичээнэ.

Согтуу хүн оруулах байтугай шавартай гутлаар ч гишгэмгүй шал

Биднийг Чингэлтэй дүүргийн эмнэлгээс гарч ирэхэд жолооч маань өвлийн хүйтэнд “Машиныхаа шалыг угаагаад, цэвэрлэчихлээ. Баянгол дүүрэгт согтуу эмэгтэй байна. Тийшээ явна даа.” гээд зогсож байв. Тодруулбал 103-ын жижүүр Баянгол дүүргийн III хороо Барс зах дотор согтуу, ухаангүй эмэгтэй байна гэсэн дуудлагад явахыг үүрэгджээ. Барс захын жижүүрүүд дуудлага өгсөн гэнэ. Замдаа эмч, жолооч хоёртойгоо ярилцлаа.

Эмнэлгүүд эрүүлжүүлэхийн үүрэгтэй болсноор Яаралтай түргэн тусламжийнхны ажил бүр хэцүү болсон гэнэ. Жолооч цааш нь “Ирж буй дуудлагын дагуу очиход ихэнх нь гэр оронгүй, тэнэмэл голдуу хүмүүс байдаг. Тэднийг аваад эмнэлгүүдэд хүргэж өгөх хооронд машин нь архины нэвширсэн, эхүүн үнэрээр дүүрч, дараагийн өвчтөнд очиход зарим нь шууд л огидог. Уг нь жолооч нар нь тодорхой хэмжээгээр цэвэрлэдэг ч бүрэн халваргүйжүүлэлт хийх нөхцөл байдаггүй. Өөрөөр хэлбэл, нэг удаагийн бээлий өмсөж байгаад тэрхүү бөөлжис, шээс, баасыг нь цэвэрлэдэг ажээ. Хэрвээ согтуу иргэн агсам тавьбал эмч нь харгалзана. Өмнө нь нэг дуудлаганд явахдаа боломжтой бол замынхаа дуудлагуудыг авчихдаг байсан. Харин одоо бол согтуу хүнтэй хамт эмнэлгийн тусламж авахаар “103”-ын машинд хамт суух эрүүл ухаантай өвчтөн гэж байхгүй. Тиймээс яаралтай өвчтөнд очих цаг уртасч, шатахуун, тосны хувьд ч гарз ихтэй болсон” хэмээж байв.

Барс захад очиход мөн л бичиг баримтгүй, өөрөө ярих байтугай явах ч чадваргүй болтлоо согтсон эмэгтэй хэвтэж байв. Түүнийг гадаа байхад нь Барсын жижүүрүүд хөлдөхөөс сэргийлэн дотор оруулсан гэнэ. Эмчийн анхны үзлэгээр даралт нь өндөр байсан тулд “Дибазол” тарьж, дүүргийн эмнэлгийн зүг хөдөллөө. Гэтэл мөн л “Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт согтуу хүн байна, ирж ав” гэх дуудлага ирлээ. Түүнийг замдаа авахаар болж, очив. Хоёр цагдаа нэг иргэнийг хашлага түшүүлэн, тогтоон зогсоожээ. “Уг нь хоёр нөхөр байсан гэнэ. Нэгийг нь арайхийн явууллаа” гээд эмчид хүлээлгэн өгөв.

Ингээд эрэгтэй, эмэгтэй хоёр согтуу “өвчтөнөө” аваад Баянгол дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийг зорьлоо. Тус эмнэлэг саяхан шинэ байртай болсон болоод ч тэр үү бүхий л эд хогшил нь гял, цал. үнэнийг хэлэхэд бид орохдоо шалыг нь шавхай болгочих вий хэмээн цэрвэж, гутлын улаа нэлээд цэвэрлэж байж хөл тавив.
Жижүүр эмч, сувилагч нар өмнөх эмнэлгийн ажилтнуудын хэлсэнтэй адил зүйл ярьж байна. Хэцүү байна. Ганц харуултай. Түүнийг нь согтуу хүмүүс дээрэлхэнэ. Бүр хоорондоо хэрэлдэж, зодолдоно. Эмч, сувилагч нарыг зодох гэж дайрна, хэл амаар дормжилно гээд л зовлонгоо тоочив. Түүгээр ч зогсохгүй өглөө үүр цайх үест эмнэлэгт ажилладаг эсэхээ ч мартах шахдаг хэмээж байлаа. Мөн “Эмчилгээ үйлчилгээ авах ёстой хүмүүс нь аюулгүй, цэвэр орчин шаарддаг. Бид ч стандартын дагуу ажилладаг. Харамсалтай нь эрүүлжүүлэх байрны үүрэг гүйцэтгэж байгаа нь орчин нөхцөлд үнэндээ тохирохгүй байна. Хамгийн гол нь өвчтөнүүдэд бус архинд донтсон хүмүүст энэ хууль, дүрэм илүү таатай үйлчилгээ болоод байна.” гэв.
 



Шуудайтай хогийг нь хаячихвал эмнэлгийн ажилтнууд өрөнд орно

Дараагийн дуудлага маань Сонгинохайрхан дүүрэгт байв. Замын түгжрэлд орж явсаар, дуудсан газар очлоо. Хэн ч алга. Дуудлага єгсєн утас руу залгахад “Тэр хүн чинь гайгүй болоод яваад єгсєн” гэдэг хариу хэлэв. үнэндээ тэр дуудлаганд явахын тулд бид бүтэн цаг гаруйн хугацаа зарцуулж, тэр хэмжээний газар шатахуун, тос зарцуулан байж очсон юм шүү дээ.

Хэрвээ тэр согтуу руу биш, єєр яаралтай тусламж авах ёстой хэн нэгэн рүү явсан бол гэсэн бодол єєрийн эрхгүй тєрж байлаа. Гэсэн ч бид Сонгинохайрхан дүүргийн нэгдлээр орж, нєхцєл байдалтай танилцмаар санагдаад, тэр орой хамтдаа “үүрэг” гүйцэтгэсэн жолооч, эмч хоёроосоо “саллаа”.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн үүдээр нэвтэрч, анхны тусламж үзүүлдэг Тусгаарлах єрєєнд орлоо. Гэтэл эм, тариа, ариутгалын бодис бус архины эхүүн үнэр ханхийж байв. Гурван ортой жижигхээн єрєєний хамгийн захынх дээр нь нэг євчтєн дуугарч чадахгүй ханиалган хэвтэх аж. Харин єрєєний үүд хэсэгт 6-7 хүн шалан дээр бєєгнєрчихсєн байдалтай унтаж байлаа. Учрыг тодруулахаар тус эмнэлгийн Яарал­тай тус­­ламж, эрчимт эмчилгээний тасгийн их эмч Т.Бат-Эрдэнэтэй уулзлаа.

Т.Бат-Эрдэнэ: Астматай євчтєн архины хамааралтай хүмүүстэй нэг дор хэвтэж байна

 



-Танай эмнэлэгт орж ирээд хаана ирж байгаагаа мартах шахлаа?

-Манай дүүргийн хувьд 280 гаруй мянган хүн амтай, газар нутгийн хувьд маш єргєн хүрээ хамардаг. үүнийгээ дагаад архи хэтрүүлэн хэрэглэдэг хүний тоо ч єндєр байдаг. Хоногт архины хамааралтай 15-20 хүн ирдэг. Тэдний ихэнх нь буюу 80 хувь нь архинд донтогсод байдаг. Мэдээж ирсэн бүх хүнээ бид эрүүл мэндийн эрэмбэлэн ангилалт буюу даралт, зүрхний цохилт, амьсгалын тоо зэргийг нь шалгаад, физологийн үйл ажиллагаа нь хэвийн байвал ажиглалт хийнэ. Хэрвээ биеийн байдал нь тогтворгүй байвал хордлого тайлах зэрэг эмчилгээ хийдэг.

-Согтуу хүмүүстэй хамт євчтєн хэвтэж байна. Тусгаарлах боломжгүй юм уу?

-Манай эмнэлгийн нєхцєл боломж нь л энэ. Жишээлбэл яг одоо энд согтуу хүмүүстэй хамт “астма”-тай хүн байна. Энэ євчтєн маань аппаратад орох зайлшгүй шаардлагатай учраас ингээд нэг єрєєнд байгаа. Жаахан гайгүй болохоор нь бид тасаг руу шилжүүлнэ. Ер нь яаралтай эмчилгээ авах шаардлагатай євчтєнүүдийн хувьд бэрхшээлтэй шүү дээ. Эмнэлгийн байгууллага эрүүл аюулгүй орчинд эмчилгээ үйлчилгээ үзүүлэх ёстой байтал архины эхүүн үнэртэй, эрүүл ахуйн энгийн шаардлага хангахааргүй газар эмчлүүлэхээс аргагүй болчихоод байна. үйл ажиллагаа явуулахад тєвєг учруулах нь энүүхэнд. Асрагч сувилагч нарыг зодно, хэл үгээр доромжилно, архи, тамхи, хоол, унд нэхнэ. Євчтєнүүдийг сэтгэл санааны хүнд байдалд оруулахаас гадна эд зүйлсийг нь ч хулгайлаад явчихна. Єрєє, тасалгаанд бааж, шээхээс эхлээд бохирдуулна.

-Ямар нэгэн байдлаар ар гэрийнхэнтэй нь холбоо тогтоогоод єгєх боломж хэр байна?

-Ирээд хэсэг хугацааны дараа сэргээд ирэхээр зарим нь утасны дугаар єгнє. Түүгээр нь ярихаар нь ар гэрийнхэн нь ихэнхдээ хүлээж авахгүй. Наад хүнээ єєрсдєє шийд, бидэнд хэрэггүй гэдэг асуудал тавина. Тэгвэл бид эмнэлгээс гаргаад явууллаа шүү гэхээр “хєлдєж, осгоод үхчихвэл та нар хариуцаарай” гэдэг үг хэлнэ.

-Эмчилгээний тєсєв хүрэлцэхгүй байна гэчихээд согтуу хүмүүсийн хонох газар, муугаар хэлбэл үүр уурхай болж байгаа юм биш үү?

-Эмнэлгийн байгууллагын хувьд тангараг єргєсєн, хууль, журмаа хэрэгжүүлээд л явж байгаа. Гэхдээ ингэж архины хамааралтай болчихсон хүмүүсийг эмнэлгийн байгууллага хүлээж авснаар тєсвийн хувьд нэлээд хүндрэлтэй асуудал үүсч байгаа. Жишээлбэл, архины хордлогод орсон хүнд багадаа хоёр литр дусал залгадаг.

Сувилагч н.Пүрэвсүрэн: Архины хамаарал­­тай хүмүүс зочид буудлаар үйлчүүлж байгаа мэт аашилдаг


Энэ үеэр бид Хүлээн авах тасгийн жижүүрийн сувилагч Пүрэвсүрэнтэй ярилцсан юм.

-Согтуу хүмүүсийг эмнэлгийн байгууллагад хүлээн авдаг болсноор ачаалал улам нэмэгдсэн гэж байна. Эмчилгээг гардаж хийдэг хүний хувьд хэр өөрчлөлт орсныг нь сайн мэдэж байгаа байх?

-Миний хувьд олон жил энэ салбарт ажиллаж байгаа. Манай эмнэлгийн хувьд энэ тушаал, шийдвэр гарахаас өмнө ч архины хордлоготой хүмүүсийг хүлээн авч, эмчилгээ хийдэг байсан. Гэхдээ тэдгээр иргэд өөрийгөө аваад явах чадвартай, ар гэрийн харилцаа холбоотой байдаг байсан. Харин одоо ирж байгаа хүмүүс бол эмнэлгийн тусламж авах гэхээсээ илүү ирж унтах зорилго л агуулж байна. Ингэж ирснээр ачаалал нэмэгдэж, үнэхээр яаралтай эмчилгээ шаардлагатай хүмүүс хэвтэх боломжгүйд хүрч байгаа. үнэндээ сүүлийн үед согтуу гээд хүргэгдэж ирж байгаа хүмүүсийн хувьд байнгын ирдэг болчихсон. Зарим нь бүр бие биедээ дамжуулж, эмнэлэгт очоод хоночих гэдэг болсон байна. Шуудайтай лааз, шил, хогоо үүрч ирээд, шууд л орж ирээд унтчихна. Өглөө хувцсаа цэвэрлүүлж, ус, цай нэхэж уугаад, орой нь дахиад л хүрээд ирнэ. Эхнэр, нөхөр хоёр ч байна.

-Тусгаарлах өрөөнд чинь шуудайтай лаазаа дэрлээд унтаж байгаа хүн байна. Ядаж түүнийг нь оруулахгүй байж болдоггүй юм уу?

-Тэрийг нь оруулахгүй бол агсам согтуу тавиад их хэцүү. Тэр нь алга болчихвол бөөн мөнгө нэхнэ. Энэ хүмүүс өглөө сэрээд бүгд л үнэт эдлэлтэй, гар утастай, түрийвчтэй байсан гээд биднээс нэхээд эхэлдэг. Зарим нь бусдаасаа түрүүлээд сэргэчих юм бол нэгнийхээ арай гайгүй өнгөтэй, өөдтэй хувцас, гутлыг сольж өмсөөд явчихна. Заавал хэн нэгэн асрагч хянагч шиг харж байхгүй бол болохгүй. Ачааллаа дагаад харуул, манаач, асрагч, үйлчлэгч гээд бүхий л ажлыг тухайн оройн жижүүр гүйцэтгэдэг. үнэндээ яг өвчтөндөө хүрч амжихгүй шахам болдог. Хөөгөөд явуулах эрх нь байхгүй. Эмнэлгийн үүдээр алхсан л бол өвчтөн байдаг учраас бид эмчилгээ үйлчилгээ үзүүлэхээс аргагүй. Харамсалтай нь энэ нь эмнэлгийг эмчилгээ үйлчилгээ үзүүлэх гэхээсээ илүү орон гэргүй архины хамааралтай хүмүүсийн хоног төөрүүлдэг газар болгон хувиргаж байна. Ихэнхдээ эмэгтэй хүмүүс ажилладаг учраас биднийг дээрэлхэнэ. Эрэгтэй эмчтэй жижүүрт гарч байгаа үед харьцангуй гайгүй. Яагаад гэвэл тэд эрэгтэй хүнээс айна. Бас
цагдаа дуудчихсан гэхээр чимээгүй болчихно. үнэндээ бидний элэг барьж, хоног төөрүүлдэг гэсэн үг.

-Хэрвээ өөрөө хүсвэл гаргаж явуулах уу?

-Гаргаад явуулчихлаа гэхэд хаа нэг газар очоод хөлдөөд үхчихвэл хариуцлага нь хүлээн авсан эмнэлгийн ажилтнуудад л тохоогдоно. Тиймээс ухаан нь эрүүл буюу архи нь гарсан хойно л явуулахаас аргагүй болдог. Ер нь өөрсдөө явахгүй дээ. Асрагч нар өвчтөнд үзүүлдэг бүхий л үйлчилгээг үзүүлдэг учраас өөрийнх нь биеэс эхлээд хувцасыг нь хүртэл угааж, цэвэрлэнэ. Тэгэхээр энэ ирж байгаа хүмүүс чинь зочид буудалд ирж байгаа юм шиг л болчихсон. Эмнэлэг гэдэг утгаа алдаж байна. Хүнд өвчтөндөө эмчилгээ хийж буй сувилагчдаа тусламаар байдаг, нөгөө архины хордлоготой хүмүүс нь хулгай хийж, гарч зугатчих гээд байдаг.

Эмнэлгийн шинэ үйлчилгээ буюу хоног төөрүүлэх газар

Нэг орой хэдхэн цагийн хугацаанд гуравхан эмнэлгээр ороход дээрх байдал ажиглагдсан. Гэхдээ сонины зай талбайгаас болоод зарим асуудлыг орхигдуулсан гэдгийг уншигч та ойлгох биз ээ. Юутай ч миний бие оддэнэ журам өөрчлөгдөөгүй цагт хичнээн өвдсөн ч 103-аар эмнэлэгт очихгүй юмсан гэж бодсон шүү. Мэдээж тодорхой хэмжээгээр ариутгал хийж байгаа ч бүрэн цэвэрлэсэн гэх баталгаагүй. Мөн эмнэлгийн хүлээн авах тасагт согтуу хүмүүстэй хамт байхыг хэн хүсэх билээ.

үнэндээ дээрх шийдвэр архичдыг хоног төөрүүлэх газартай болгох алхам байжээ гэдгийг эрүүл мэндийн салбарын зарим тоо бэлхнээ харуулна.

Өнгөрсөн жилийн хугацаанд зөвхөн нийслэлийн есөн дүүргийн Эрүүл мэндийн нэгдлээр архины хамааралтай 2890 хүн үйлчлүүлсэн бөгөөд тэдгээрт зориулж 47 сая 562 мянга 303 төгрөг зарцуулсан байна.

Нийслэлийн түргэн тусламжийн газрын мэдээлж буйгаар өнгөрсөн онд насанд хүрэгчдийн осол гэмтлийн нийт дуудлагын /40320/ 25 хувь нь согтуу хүнтэй холбоотой, үүний 52 хувь нь архины гүн хордлого, 48 хувь гудамжинд согтуу байсны улмаас түргэн тусламж дуудсан дуудлага байсан. Түүнчлэн эмнэлгийн 12 байгууллагаас өгсөн 2014 оны 10 сараас хойшхи мэдээгээр хоногт дунджаар 139 хүн архины хордлогын улмаас тусламж үйлчилгээ авсны 24 нь л хэвтэн эмчлүүлэх шаардлагатай байжээ. Харин үлдсэн 107 хүн нь ердөө л хоног төөрүүлэхээр очжээ. Тиймээс эмнэлгийг хоног төөрүүлэх газар болгон ашиглаж буй энэ шийдвэрээ эргэн харахгүй бол өвчиндөө шаналсан иргэд хандах газаргүй болж, гудамжны архичид эмнэлгийг хоног төөрүүлэх буудал болгож дуусгах нь ээ.


Эх сурвалж: