sonin.mn

КУАЛА-ЛУМПУР. /Xinhua/. Малайзын иргэний агаарын тээврийн “Malaysia Airlines” компанийн албан ёсны цахим хуудсыг “Cyber Caliphate" гэж өөрийгөө нэрлэсэн хакерчдын бүлэглэл хакерджээ. Тус улсын хэвлэлүүдэд бичсэнээр, эл цахим хуудас  "Lizard Squad-Official Cyber Caliphate" гэх бүлэглэлийн кибер халдлагад үдээс өмнө 11: 41 цагт дахин өртсөн байна.

12:24 цагт “Синьхуа” агентлагийн сурвалжлагч “Malaysia Airlines”-ын цахим хуудсыг нээх гэж оролдоход хакердуулсан гэсэн статустай хэвээр байжээ. "MH370" дугаарын нислэг үйлдэж явсан онгоц нь сураггүй алга болж, "MH17"-г нь пуужингаар харван унагааснаас хойш асар их хохирол амсаад буй тус компани доголдсон үйл ажиллагаагаа сэргээхээр хичээж байгаа билээ. “Malaysia Airlines”-н цахим хуудас ямар учраас кибер халдлагын бай болсон бэ гэдэг шалтгаан тодорхой бус хэвээр байна.

Г.Доржханд

Эх сурвалж: