sonin.mn

Хошин урлагийн "Шинэ үе” продакшнаас өрх тусгаарлаж, хүмүүнлэгийн үйлсэд цаг заваа зориулахын зэрэгцээ бүрэн хэмжээний “Тютю” уран сайхны киноны найруулагчаар ажилласан Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Г.Ундармаа муулуулахаас огтхон ч айдаггүй нэгэн гэнэ.

Тодруулбал, тэрбээр “Онлайн буу халалт" нэвтрүүлгийн хамгийн сүүлийн дугаарт оролцож, хоёр хөтлөгчийн зүгээс тавьсан сонирхолтой олон асуултад хариулсан. Тэрбээр нэвтрүүлгийн дундуур “Та муулуулахаас айдаг уу” гэх хөтлөгчийн асуултад “Үгүй. Би хэзээ ч муулуулахаас айж байгаагүй. Миний ямар хүн гэдгийг хажууд минь байгаа гэр бүл, найз нөхөд маань мэднэ” гэж хариулжээ.

Ийн хариулт авсан хөтлөгч залуу “Жүжигчин Г.Ундармаа аймар явдалтай хүүхэн гэвэл яах вэ” хэмээн асуултаа лавшруулаад авав. Харин жүжигчин бүсгүй маань “Яадаг юм бэ, ярьж л байг. Хүмүүс үнэн, зөвийг нь ялгаж, салгаад ойлгочихно. Тиймээс нэг их санаа зовохгүй байна” гэсэн юм.

Эх сурвалж: