sonin.mn

ТОМСК. /ITAR-TASS/.  Ялалтын 70 жилийн ойн жилд Аугаа Эх орны дайнд  оролцогсдын дурсгалд зориулсан “Мөнхийн дайчид” иргэний ажиллагаа Монгол Улсад анх удаа болно гэж уг ажиллагааны Томск хотын зохицуулагч Сергей Колотовкин мэдээлжээ.

Одоо энэ ажиллагааг зохион байгуулах орны тоонд ОХУ-аас гадна, Казахстан, Беларусь, Украин, Израиль болон Коста-Рика багтаж байна. “Энэ жил бидэнтэй Монгол Улс нэгдэнэ. Арга хэмжээг энэ жил тавдугаар сарын 9-нөөс хойш зохион байгуулах болсныг тус улс мэдсэн бөгөөд эх орондоо зохион байгуулахаар болсон. Монгол нь ажиллагаанд оролцож буй найм дахь орон юм” гэж тэрбээр тэмдэглэжээ.

Томск мужийн захиргааны хэвлэлийн албанаас мэдээлснээр, ОХУ-ын Ерөнхийлөгчийн Сибирь дэх бүрэн эрхт төлөөлөгч Николай Рогожкина тус улсын Ерөнхийлөгчийн төрийн алба болон албан хаагчдын асуудал эрхэлсэн удирдах газрын дарга Антон Федоровтой видео зөвлөгөөн хийх үеэрээ “Мөнхийн дайчид” төслийн санаачлагч, зохицуулагч болох томскчуудын хувь нэмрийг өндрөөр үнэлээд, 2015 оноос эхлэн уг арга хэмжээг албан ёсоор улсын хэмжээний ажиллагаа болгохыг мэдэгдсэн байна. Анхны ажиллагаа 2012 онд Томск хотод болсон бол 2013 онд Оросын 120 хотод, 2014 онд 500 хотод болон дэлхийн долоон оронд болжээ.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг