ВАШИНГТОН. /VOA/. Цагаан ордны хажууханд бага оврын нисгэгчгүй нисэх онгоц осолджээ. Энэ ослын улмаас хүн гэмтэж бэртээгүй байна. Энэ осолд холбоотой этгээд болон ямар сэдэлтэй болохыг нь олж тогтоохоор мөрдөн байцаагчид ажиллаж байна.
Даваа гарагийн өглөөний гурван цаг өнгөрч байх үед Цагаан ордны хашаан дээгүүр нисгэгчгүй онгоц нисч байснаа төдөлгүй ордны зүүн урд хэсэгт унасан гэж АНУ-ын Нууц алба мэдэгдсэн юм. 60 см голчтой энэ онгоцыг зах зээлд нийлүүлдэг байна. Цагаан ордны ойр орчмын бүсийг хааж, хэргийн газарт галын машин даруй очжээ. Ерөнхийлөгч Барак Обама, түүний гэргийн Мишель нар тухайн үед Цагаан ордонд байгаагүй бөгөөд тэд Энэтхэгт айлчилж байгаа юм.
Г.Доржханд
Эх сурвалж:
Сэтгэгдэл0
www.amazon.cn bolon www.taobao.com www.alibaba.com internet delguurees baraa hudaldan avah huseltei humuust zuuchilna. Бид Хятадын бүх хотоос Монгол руу ачаа тээвэр хямд үнээр, түргэн шуурхай, найдвартай хийнэ. Манай компани Хятадаас бараа бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж худалдан авахад үйлдвэрлэгчтэй холбоо тогтооход зуучлах, хөрөнгө оруулагч олоход туслах, бараа бүтээгдэхүүн тоног төхөөрөмж худалдан авахад L/C үйлчилгээ үзүүлэх, Хятадад жуулчлах болон бусад шаардлагаар явахад орчуулгын үйлчилгээ үзүүлнэ. Жинчин Транс Олон Улсын Тээвэр Зуучийн Компани. Утас 98304871, 94066060 Бээжин дэх утас 86-010-84391096