sonin.mn

ВАШИНГТОН. /VOA/. АНУ-ын зүүн хойд нутгийн таван муж улс, тэдгээрийн дотор Нью-Йорк муж улсын удирдагчид цасан шуурганд бэлтгэлтэй байхын тулд онцгой байдал зарлажээ. Зүүн эргийг чиглэсэн бага даралтын орон нь урьд өмнө болж байгаагүй хүчтэй цасан шуурга дэгдээж болзошгүй хэмээн цаг уурчид анхааруулж байна. Тус улсын Пенсильвани, Баруун Виржиниа болон бусад муж улсад өнгөрсөн ням гарагаас цас орж эхэлжээ. Даваа гарагийн шөнөөс мягмар гарагт цасан шуурга улам ширүүсэх төлөвтэй байсан учраас онцгой байдал зарласан байна.

Шуурганы улмаас олон мянган нислэгийг цуцалжээ. Түүнчлэн, цасны зузаан 70 см-т хүрч болзошгүй гэж Нью-Йорк хотын холбогдох албаны хүмүүс анхааруулсан аж. Нью-Йорк хотын дарга Билл де Бласио оршин суугчдадаа гэрээсээ гарахгүй байхыг зөвлөж “Энэ шуурга ердийн нэг цасан шуургатай адилгүй байж магадгүй” гэж хэлжээ. Өнөөдөр сургуулиуд хичээллэхгүй гэнэ.

Г.Доржханд

Эх сурвалж: