sonin.mn

Хурдан морины өвлийн уралдаанууд орон нутагт зохион байгуулахтай холбогдуулан хамгаалах хувцас өмсөөгүй хүүхдийг хурдан морины уралдаанд  оролцуулахгүй байх үүрэг өгөв.

МХЕГ-ын дарга Д.Батмөнх Хурдан морь унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангуулах үүднээс ийм шийдвэр гаргажээ. Тэрбээр, төв, орон нутгийн Мэргэжлийн хяналтын байгууллагууддаа цахимаар хэд хэдэн үүрэг өгсөн байна. Тухайлбал, сар шинэ болж байгаатай холбогдуулж хүнсний аюулгүй байдлын чиглэлээр хийх урьдчилан сэргийлэх хяналтаа эрчимжүүлж ажиллахыг сануулжээ.

Мөн мал, амьтны галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх, вакцины нөөц, хангамжийг сайжруулах, галзуу өвчин гарсан тохиолдолд хариу арга хэмжээг шуурхай авах бэлэн байдлыг хангах талаар орон нутгийн холбогдох төрийн байгууллагуудад үүрэг чиглэл өгөхийг анхааруулав. Ялангуяа хүн амын дунд ханиад томууны гаралт ихэссэнтэй холбогдуулан МХЕГ-аас гаргасан зөвлөмжийг орон нутгийн эмнэлгүүдэд хэрэгжүүлэх талаар зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах үүрэг даалгавар өгсөн байна.

Д.Өлзий

Эх сурвалж: