sonin.mn

ТЕЛЬ-АВИВ. /NHK/. Израиль болон шиитүүдийн “Хезболла” бүлэглэл лхагва гарагт харилцан гал нээсний улмаас хоёр израиль цэрэг, НҮБ-ын нэг энхийг сахиулагч амь үрэгджээ.

Израиль болон Ливан хоорондын хилийн бүсэд Израилийн цэргийн тээврийн хэрэгслүүдийн цувааг "Хезболла" пуужингаар харвасны улмаас хоёр цэрэг амь үрэгдэж, долоон цэрэг шархадсан юм. Үүний хариуг лхагва гарагт Израиль авсан нь энэ аж. Ливаны өмнөд нутагт байрлаж буй, НҮБ-ын хяналт тавих хүчинд зүтгэж байсан испани энхийг сахиулагч Израиль болон “Хезболла” харилцан гал нээх үеэр амиа алджээ.

Энхийг сахиулагчийн аминд хоёр талын яг аль нь хүрсэн нь тодорхой бус байна гэж НҮБ-ын албан ёсны төлөөлөгч Стефан Дужаррик мэдэгдсэн юм. Тэрбээр “Энэ халдлагыг НҮБ-ын гал зогсоох тухай тогтоолыг зөрчсөн хэрэг” гэж шүүмжиллээ. 2006 онд нэг сар үргэлжилсэн дайнаас хойш Израиль болон Ливанд төвтэй “Хезболла” үе үе харилцан гал нээсээр ирсэн юм.

Г.Доржханд

Эх сурвалж: