sonin.mn

ТАЙПЕЙ. /NHK/. Үл мэдэгдэх төрлийн эртний хүний чулуужсан яс Тайваньд олдлоо гэж эрдэмтэд мэдэгдэв. Японы Байгаль, шинжлэх ухааны музей Тайвань болон Австралийн шинжээчидтэй хамтран доод эрүүний чулуужсан ясыг шинжилж байна. Уг ясыг Тайванийн эргээс 25 км зайтай тэнгисийн ёроолоос олжээ. Уг чулуужсан ясны үндсэн бүтэц нь 200 мянга орчим жил, түүнээс ч өмнө амьдарч байсан хүнийхо байж магадгүй гэж шинжээчид таамаглаж байна. Далайн түвшний өөрчлөлтөөр тооцоолж үзвэл энэ нь 190 мянган жилийн өмнөх үеийн чулуужсан яс байж магадгүй аж.

Ази тивийн устаж үгүй болсон хомо еректусийн төрлүүдээс уг чулуужсан эрүү болон шүднүүд бага зэрэг ялгаатай байна гэж шинжээчид хэлэв. Тиймээс энэ чулуужсан яс нь Ази тивийн дөрөв дэх хоминин төрөлд хамаардаг байж болох юм. 1.8 саяаас 20 мянган жилийн тэртээ хомо еректусууд Африк болон Евразид амьдарч байсан гэж үздэг байна. Устаж үгүй болсон хоминин төрлийн хүмүүс хоёр хөл дээрээ алхаж, чулуугаар хийсэн багаж ашигладаг байжээ. Судалгааны багийнхан цаашдаа Ази тивийн бусад газар нутагт ийм төрлийн чулуужсан ясыг эрэн хайх аж.

Д.Нямтулга

Эх сурвалж: