sonin.mn

БРЮССЕЛЬ. /Xinhua/. “Лалын улс” бүлэглэлийн босогчид Бельги болон Францад халдана гэж дүрс бичлэгээр дамжуулан заналхийлжээ. Бельгийн хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдийн гаргасан уг дүрс бичлэгт нэг курд цэргийг “Лалын улс”-ын босогчид барьцаалсныг харуулсан байна.

Босогчид “Машин болон тэсрэх төхөөргүүд дэлбэлэхээр танай улсад очно гэдгээ бид анхааруулж байна” гэжээ. Энэ сарын эхээр Францын нийслэл Парис хотод “Charlie Hebdo” шог сэтгүүлийн төв байранд халдсаны дараа босогчид ингэж заналхийллээ. Уг халдлагатай холбогдуулан халдлага үйлдэхээр төлөвлөж байсан байж болзошгүй жихадыг Бельгийн цагдаа нар устгасан юм. Герман, Франц болон Грект мөн сэжиг бүхий этгээдүүдийг баривчилжээ.

Г.Доржханд

Эх сурвалж: