sonin.mn



МОСКВА. /ITAR-TASS/. “Facebook” нийгмийн сүлжээ өнгөрсөн оны дөрөвдүгээр улиралд 701 сая долларын цэвэр ашиг олжээ. Энэ нь 2013 оны мөн үеийнхтэй харьцуулахад 34 хувиар өссөн үзүүлэлт болохыг тус компанийн мэдээлэлд дурджээ.

2014 оны хугацаанд “Facebook”-ийн цэвэр ашиг бараг хоёр дахин буюу 93 хувиар өсч, 2.9 тэрбум долларт хүрсэн байна. Тус компанийн орлого өнгөрсөн оны дөрөвдүгээр сард 49 хувиар өсч, 3.85 тэрбум болжээ. 2014 онд “Facebook” нийтдээ 1.47 тэрбум долларын орлого олсон нь жилийн өмнөхтэй харьцуулахад 58 хувиар өссөн үзүүлэлт юм.

Улирлын орлогын дийлэнх хэсгийг зар сурталчилгаанаас олжээ. Энэ салбараас 3.59 тэрбум долларын орлого олсон бөгөөд үүний 69 хувийг гар утасны зар сурталчилгаа бүрдүүлсэн байна. Дэлхийд хамгийн томоохонд тооцогдох “Facebook” нийгмийн сүлжээ нь 212 тэрбум долларын хөрөнгөтэй аж. Тус компанийг Марк Цукерберг 2004 онд үүсгэн байгуулжээ.

Д.Жаргал

Эх сурвалж: