sonin.mn

ВАШИНГТОН. /ITAR-TASS/. Хятад, Орос зэрэг улсуудын өсөн нэмэгдэж буй боломжийг харгалзан үзсэний үндсэн дээр НАТО-гийн гишүүн орнууд шинэ төрлийн зэвсэг бүтээхэд түлхүү анхаарах ёстой гэж АНУ-ын Батлан хамгаалахын сайдын нэгдүгээр орлогч Роберт Уорк Вашингтон хотын Шинэ Америкийн аюулгүй байдлын төвд болсон бага хуралд үг хэлэхдээ мэдэгджээ.

“Бид /НАТО-гийн гишүүн орнууд/ хүчин чармайлтаа нэгтгэж, хамтран ажиллаж, боломжийг ашиглан, байлдааны ажиллагааны технологи, үзэл баримтлал, туршилтуудад хөрөнгө оруулах ажлыг зохион байгуулах ёстой” гэж Уорк хэлээд батлан хамгаалахын хэрэгцээнд орлогоосоо 2 хувийг зарцуулахыг улс орнуудад уриалжээ.

““Хүйтэн дайны үед” нэг л дайсантай байсан бол өнөөдөр ОХУ, Хятад, Умард Солонгос, Иран зэргийг оруулаад хэд хэдэн болзошгүй дайснуудтай тулгарч байна” гэж Пентагоны төлөөлөгч мэдэгджээ. Ингэхдээ тэрбээр АНУ “хямралын үед түргэн ажиллах НАТО-гийн чадварыг сайжруулахын тулд ажиллаж байгааг” онцлон дурдсан байна.

Д.Жаргал

Эх сурвалж: