sonin.mn

ТОКИО. /ITAR-TASS/. Цаг агаарын таагүй байдлын улмаас Япон улс тус улсын өмнөд нутагт оршдог Танэгасима сансрын буудлаас тагнуулын хиймэл дагуул хөөргөхөө хойшлуулжээ. Энэ тухай Японы сансар судлалын ЖАКАСА агентлаг мэдээлсэн байна.

Сансрын аппаратыг “H-2А” хүнд пуужингийн тусламжтайгаар орон нутгийн цагаар 10 цаг 21 минутад хөөргөхөөр төлөвлөж байжээ. Гэвч  энэ үеэр сансрын буудал оршдог бүс нутагт аянга цахилгаантай үүл их хэмжээгээр хуралдана гэж цаг уурчид мэдээлсэн учир хиймэл дагуул хөөргөхийг хойшлуулсан байна.

ЖАКАСА агентлагийн мэргэжилтнүүд хоёрдугаар сарын 28-нд багтан хиймэл дагуулыг хөөргөнө гэж найдаж байгаа аж. Япончууд тагнуулын хиймэл дагуулаа шинэ электрон оптик мэдрэгч болон хоёр радараар тоноглосон байна. Уг сансрын аппаратыг үндэсний аюулгүй байдалтай холбоотой мэдээлэл цуглуулах, мөн байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэхэд ашиглах аж.

Д.Жаргал

Эх сурвалж: