sonin.mn

Хамгаалах эмийг өдөр бүр тогтмол цагт хэрэглэвэл хүсээгүй жирэмс­лэлтээс найдвартай хамгаална. Жирэмслэлтээс хамгаалах эмийг хоол идсэний дараа, унтахаасаа өмнө хэрэглэвэл илрэх зовиурууд багасна.

Гадагш явах бол жирэмслэлтээс хамгаалах эмээ хүрэлцэхүйц хэм­жээ­гээр авч явах хэрэгтэй.
Мэс засал хийлгэх гэж байгаа бол хоёр долоо хоногийн өмнөөс эмээ зогсоож өөр арга сонгох нь зүйтэй.
Хамгаалах эмээ уухаа мартсан бол санасан даруйдаа нэгийг ууж цааш нь хуваарийн дагуу ууна.
Хоёр ба түүнээс дээш шахмалыг уухаа мартвал бол санасан даруйдаа зөвхөн нэгийг л ууна.
Дараагийн эмийг уух ёстой тогтсон цагт нь ууна.
Эмээ уухаа мартаад маргааш нь санасан бол тэр өдөр санасан цагтаа нэг эм ууж болно гэсэн үг.
Хүсээгүй жирэмслэлтээс зайлсхийх, гэр бүл төлөвлөлтөд эхнэр нөхөр хоёул оролцох нь зүй ёсны хэрэг.
Чи эмэгтэй хүн юм чинь өөрөө зохицуул. Би эр хүн болохоор ийм нарийн ширийн зүйл мэдэхгүй гэх мэтээр эр хүн хүйтэн хөндий хандлага гаргаж хэзээ ч болохгүй.

Эх сурвалж: