sonin.mn

МҮСБХ-ны үндэсний супер лигийн “Бүх оддын тоглолт” өнөөдөр “Буянт-Ухаа” спортын ордонд Монгол Улсын залуучуудын шигшээ баг Aмерик легионеруудтай тоглолтоор эхэлнэ. Энэ жилийн үндэсний супер лигийн “Бүх оддын тоглолт”-ын нэг онцлог нь 11 багт ирсэн 26 легионер тоглогчийг хоёр баг болгон хуваан өрсөлдүүлэхээр болсон.

Харин маргааш “Бүх оддын тоглолт” болох бол нөгөөдөр Монгол улсын шигшээ багийн залуус АНУ-аас ирсэн легионеруудын багийн эсрэг халз тоглолт хийнэ. Мөн энэ үеэр үзэгчдийн хамгийн их хүсэн хүлээдэг гайхамшигт Спрайт Слэйм Данкын тэмцээнийг зохион байгуулах аж. Мөн ур чадварын болон багийн тэмцээн, холын зайн шидэлтийн тэмцээн зэрэг сонирхолтой арга хэмжээнүүд ч болно. Тоглолт гурван өдөр үргэлжилнэ.

Эх сурвалж: