sonin.mn

БЕРН. /Prensa Latina/. Олон улсын хөл бөмбөгийн холбоо буюу ФИФА-гийн одоогийн ерөнхийлөгч Жозеф Блаттер тус байгууллагын тэргүүнээр тав дахь удаагаа сонгогдохын тулд сонгуульд нэр дэвшинэ гэдгээ албан ёсоор зарлалаа. 1998 оноос хойш ФИФА-гийн тэргүүнээр ажиллаж буй, өдгөө 78 настай швейцарь эрхэм энэ оны тавдугаар сарын 29-нд Цюрих хотод болох сонгуульд  ялах хүсэлтэй байна.

Уг сонгуульд өрсөлдөх хүмүүс нь дотоодын болон олон улсын хөл бөмбөгийн удирдах байгууллагад сүүлийн таван жилийн хоёрт нь идэвхтэй үүрэг гүйцэтгэж, ФИФА-гийн 209 холбооны наанадаж тавыг нь ивээн тэтгэсэн байх ёстой. Нэр дэвшигчдийн жагсаалтад Португалын хөлбөмбөгчин байсан Луиш Фигу, ФИФА-гийн одоогийн дэд ерөнхийлөгч, Иорданы хунтайж Али Аль Бин Хуссейн, Нидерландын хөл бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Майкл ван Прааг нар байна.

Г.Доржханд