sonin.mn

РАБАТ. /ITAR-TASS/. Исламын хамтын ажиллагааны байгууллагын /ИХАБ / гишүүн орнуудын нийт хүн ам 1.6 тэрбумаас давлаа гэж тус байгууллагын Статистикийн судалгааны төв мэдээлснийг Марокко улсын мэдээллийн Магриб Араб Пресс агентлаг уламжилжээ. 2013 оны эцсийн байдлаар ИХАБ-ын гишүүн орнуудын хүн ам 1.678 тэрбум орчим байсан нь дэлхийн нийт хүн амын 23.75 хувьтай тэнцэж байв.

ИХАБ нь 57 орныг эгнээндээ нэгтгэдэг лалын шашинт орнуудын Засгийн газар хоорондын хамгийн томоохон байгууллага юм. ИХАБ-ын Статистикийн судалгааны төвийн тайланд дурдсан мэдээллээс үзвэл, 2013 онд лалын шашинт орнуудын хүн амын өсөлт 2.2 хувьтай байсан байна. Оман улсын хүн ам хамгийн их буюу 9.61 хувиар өссөн бол хамгийн бага буюу 0.96 хувийн өсөлт Ливанд бүртгэгджээ.

Д.Жаргал

Эх сурвалж: