sonin.mn

ЛОНДОН. /ANADOLU/. Ирак болон Сирид очин хэт даврагч бүлэглэлүүдийн эгнээнд элссэн хүмүүсийн тоо 20 мянгаас давсан гэж Лондоны Хааны коллеж мэдэгдлээ. Лондоны Хааны коллежийн Хэт давруу үзэл судлалын олон улсын төвийн /ХДҮСОУТ/ гаргасан тайланд дурдсанаар, Ирак болон Сири рүү гадаадын 20 мянган гаруй иргэн, тэдний дотор Баруун Европоос 4000 орчим хүн, хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улсуудаас 3000 орчим хүн явжээ.

Судалгааг 50 улсад явуулсны эцэст Сири болон Иракт очин зэвсэгт бүлэглэлүүдэд нэгдсэн гадаадын иргэдийн тоо 20 730 болсон гэсэн тооцоог гаргажээ. Тэдний 11 мянга орчим нь Ойрхи Дорнодын улсуудын иргэд  байна гэж ХДҮСОУТ-ийн захирал Петер Нойманн хэллээ.  2014 оны хоёрдугаар хагасын мэдээлэлд тулгуурлан уг статистик тоог нийтэлжээ.

 Г.Доржханд

Эх сурвалж: