sonin.mn

СИДНЕЙ. /ITAR-TASS/. Австралийн Засгийн газар өнгөрсөн оны гуравдугаар сард Энэтхэгийн тэнгист алга болсон гэж таамаглаж байгаа Малайзын агаарын тээврийн компанийн “Боинг-777” онгоцыг эрж хайх ажиллагаанаасаа татгалзах бодолгүй байна. Энэ тухай Австралийн Перт хотод байрладаг Байгууллага хоорондын эрлийг зохицуулах төвийн мэдээлэлд дурджээ. “Австрали улс онгоцыг эрж хайхад Малайз, Хятадтай цаашид хамтран ажиллана” гэж уг мэдээлэлд дурдсан байна. Сураггүй алга болсон онгоцны нисгэгчдийн баг болон зорчигчдыг амиа алдсанд тооцож байгааг Малайзын эрх баригчид пүрэв гарагт албан ёсоор зарласан юм.

Малайзын агаарын тээврийн компанийн “Боинг-777” онгоц өнгөрсөн оны гуравдугаар сарын 8-нд Куала-Лумпураас Бээжингийн чиглэлд хөөрснөөсөө хойш хоёр цагийн дараа радарын дэлгэцнээс алга болсон юм. Онгоцонд нисэх багийн 12 гишүүнээс гадна 227 зорчигч сууж явсан байна.

Д.Жаргал

Эх сурвалж: