sonin.mn
ЛОНДОН. /BBC/. Европт нэвтрэхээр оролдож буй цагаачдын тоо энэ онд эрс нэмэгдэх төлөвтэй байгааг Европын хил хамгаалах асуудал хариуцсан “Frontex” агентлаг анхааруулжээ. Тус агентлагийн тооцоолсноор, он гарснаас хойш 5600 гаруй хүн Европын хилийг хууль бусаар давсан байна. Хүмүүсийг хууль бусаар хил давуулан ашиг ологчид илэрхий түрэмгий болж, Хойд Африк болон Ойрхи Дорнодын хүнд хэцүү байдлыг өөрсдийн ашиг сонирхолдоо ашиглаж байна гэж “Frontex” агентлагийн захирал Фабрис Леггери ярьжээ. Цагаачид хэдэн зуугаараа ирж байгаа Италийн Ламедуза арал дээр байдал маш хүндрээд  байна гэж тус улсын эрх баригчид урьд нь мэдээлж байсан билээ.
 
Д.Жаргал
Эх сурвалж: