sonin.mn
XVII жарны “Галзууруулагч” хэмээх модон хонь жилийн сар шинийн баярыг угтан цагдаагийн байгууллагад үр бүтээлтэй ажиллаж байгаа зарим алба хаагч нарыг шагнаж урамшууллаа. МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар Цэргийн гавьяаны одонгоор ЦЕГ-ын Санхүү хангамжийн газрын Санхүү хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Норовын Алтансүх, УБХЦГ-ын Онц хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөн байцаагч Д.Төмөрбаатар, Цэргийн хүндэт медалиар ОНАБХГ-ын хамгаалалтын газрын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Д.Баатарболд, СХД-ийн 1-р хэлтсийн ахлах төлөөлөгч, цагдаагийн ахмад Э.Даваасүрэн, ЗБГХТГ-ын тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа, БГД-ийн 1-р хэлтсийн ахлах байцаагч, цагдаагийн ахмад Ж.Цэвээн-Очир нар шагнагдсан юм.