sonin.mn
АБУЖА. /АР/. Нигерид долоо орчим настай нэгэн охин амиа золиослон террорист халдлага үйлджээ. Тус улсын зүүн хойд нутгийн Потискум хотын худалдааны захад өнгөрсөн амралтын өдөр энэ охин амиа золиослон дэлбэрэлт үйлдсэний улмаас таван хүн амиа алдсан байна. Долоо орчим настай охин өөрөө өөрийгөө дэлбэлсэн гэж нүдээр харсан гэрч ярьжээ. Лалын хэт давруу үзэлтнүүдийн “Боко Харам” бүлэглэлийнхэн Нигерийн зүүн хойд нутагт өнгөрсөн оноос эхлэн залуу эмэгтэйчүүд болон охидыг золиослон, тэднээр дэлбэрэлт үйлдүүлсээр байгаа юм. Хамгийн сүүлд болсон халдлагыг зохион байгуулагч нь тус бүлэглэл байж магадгүй гэж таамаглаж байна.
 
Эх сурвалж: