sonin.mn
ВАШИНГТОН. /RIA Novosti/. Олон улсын эвслийн хүчин өнгөрсөн өдрүүдэд Ирак, Сири дэх “Лалын улс” бүлэглэлийн босогчдын байрлалуудад 10 удаа агаарын цохилт өглөө гэж терроризмтой тэмцэх ажиллагааны нэгдсэн командлал ням гарагт мэдээлжээ. Тус командлалын мэдээлснээр, Сирийн нутагт зургаа, Иракт дөрвөн удаа цохилт өгсөн байна.
 
Сирийн Кобани, Дейр-эз-Зор болон эль-Асака хотуудын дүүргүүд дэх хэт давруу үзэлтнүүдийн байрлалд цохилт өгсөн байна. Агаарын цохилтын үеэр босогчдын дөрвөн анги нэгтгэл, артиллерийн зэвсгүүд болон хяналтын хэд хэдэн цэгийг устгажээ. Иракийн нутагт өгсөн цохилтод Киркук, Мосул, болон Таль-Афара хотын ойролцоох бүс өртсөн бөгөөд тактикийн анги нэгтгэл, тээврийн хэрэгслүүд, галын байрлал болон нэг барилгыг устгасан байна. Агаарын цохилтод оролцсон онгоцууд бүгд бааздаа буцаж ирсэн болохыг цохон дурджээ.
 
Д.Жаргал
Эх сурвалж: