sonin.mn
АМСТЕРДАМ. /Sputnik/. Нидерландын эрдэмтэд 11-12 дугаар зууны үеийн Буддагийн хөшөөг судалснаар түүн дотор занданшуулсан шарил байгааг олж тогтоосон байна. Энэ нь гаднаасаа энгийн хүрэл баримал хөшөө мэт харагдах боловч 12 дугаар сард Нидерландын “Meander” эрүүл мэндийн төвд авсан компьютер томографийн зургийг ажиглавал түүн дотор хүний араг яс байгаа нь харагдах аж.
 
Уг занданшуулсан шарил нь 1100 оны үед амьдарч байсан Буддагийн сургаалыг номлогч, бясалгагч Люцюанийх мөн гэдгийг тогтоосон байна. Эртний хятад бичигтэй хуйлсан цаас шарил дотор байгааг эрдэмтэд мөн тогтоожээ. Хэвлэлд бичсэнээр, Буддагийн ийм занданшуулсан шарилыг анх удаа олсон байна.
 
Уг шарилыг өнгөрсөн жил Нидерландын “Drent” музейд анх удаа дэлгэн үзүүлжээ. Музейн ажилтнуудын ярьснаар, энэ нь өөрийгөө занданшуулсан шарил байж магадгүй гэнэ. Эрдэмтэд занданшуулсан шарилын яснаас дээж аван ДНХ-ийн шинжилгээ хийсэн ба шинжилгээний дүнг номлогч Люцюаний тухай удахгүй гарах номд нийтлэх ажээ. Уг хүрэл хөшөө баримлыг одоогоор Унгарын Байгалийн түүхийн музейд нийтэд дэлгэн үзүүлж байгаа бөгөөд энэ оны гуравдугаар сар хүртэл уг музейд хадгалах аж.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: