sonin.mn
Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, 1937-1946 онуудад БНМАУ-аас ЗХУ-д Элчин сайдаар ажиллаж байсан Жамсрангийн Самбуугийн гэр музейг ОХУ дахь Монголын ЭСЯ-ны төв байранд нээв.
 
Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Самбуу нь Халх голын дайн, Эх орны их дайн, 1945 оны Чөлөөлөх дайны үед ЗХУ-д Элчин сайдаар ажиллаж байснаараа онцлог юм. Түүний нэрэмжит гэр музейд ажлын ширээг нь байрлуулж арын ханан дээр нь дээрх гурван дайнтай холбогдолтой гэрэл зургуудыг жаазлан байрлуулжээ.
 
Мөн ЗХУ-ын Дээд зөвлөлийн тэргүүлэгчдийн дарга М.И.Калининд итгэмжлэх жуух бичгээ барьж байгаа болон эхнэртэйгээ авахуулсан ховорхон зургууд ч энд тавигдсан байна. Ж.Самбуугийн бичсэн “Малчдад өгөх зөвөлгөө” нэртэй номыг орос хэл дээр орчуулан 1944 онд хэвлүүлсний музейн шилэн хоргонд байрлуулсан байв.
 
Энэ жил мэндэлсний нь 120 жилийн ой нь тохиож буй БНМАУ-аас ЗХУ-д сууж байсан анхны Элчин сайд Ж.Самбуугийн алдрыг мөнхжүүлэх үйлсэд ЭСЯ-ныхан ийнхүү хувь нэмрээ орууллаа.
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг