sonin.mn
Монголын Залуучуудын Холбооноос санаачлан хэрэгжүүлж буй “Унадаг дугуйтай Улаанбаатар-2015” хэлэлцүүлгийг ирэх сарын 05-нд МЗХ-ны төв байрны “Залуус” танхимд зохион байгуулна.
 
Энэхүү хэлэлцүүлгээр “Унадаг дугуйтай Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд 2015 онд ямар бодлого, чиглэлийг баримтлах, хийх үйл ажиллагааг хэлэлцэх юм. Хэлэлцүүлгийг унадаг дугуйн хэрэглээг нэмэгдүүлэх, унадаг дугуйчны аюулгүй байдал, хууль эрх зүйн орчин, бүртгэл, унадаг дугуйн зам гэсэн чиглэлээр явуулах юм.
 
Тус хэлэлцүүлэгт МЗХ болон тус холбооны дэргэдэх Авто Замчин залуучуудын Холбоо, Нийслэлийн Замын Цагдаагийн газар, Нью имежи клуб, Монголын Дугуйн Холбоо, Монголын Триатлоны Холбоо, Залуу дугуйчин клуб, зураг төслийн компаниуд, нийслэл, яам зэрэг нийт 60 орчим төрийн болотөрийн бус байгууллага оролцох аж.
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг