sonin.mn
Энэ удаагийн “Өглөөний зочин”-доо “Нvvдлийн зурган өгvvлэмж” сангийн тэргvvн, хvvхдийн номын зураач, зохиолч Н.Эрдэнэбаярыг урьлаа. Тэрбээр Япон улсын Гадаад хэргийн яамнаас зохион байгуулдаг Олон улсын Манга уралдааны тэргvvлж, сар шинийн өмнөхөн Гран при шагналаа гардаад ирсэн билээ. 
 
-Олон улсын нэр хvндтэй уралдаанд Гран при хvртсэнд уншигчдынхаа өмнөөс баяр хvргэе. Найм дахь удаагийн уралдаанд тэргvvллээ. Таны хувьд өмнө нь оролцож байв уу?
 
-Баярлалаа. Монголоос анх удаа бvтээлээ илгээсэн нь Гран при шагнал авсан. Тиймээс надтай хамт баг болон ажилласан хамт олондоо маш их баярлалаа. Бvр хурууныхаа vзvvрийг ч болтугай оролцуулсан хvмvvст талархаж байна. Энэ бvтээлийг мэдэрч, ойлгож тусалсан төр засагтаа баярлалаа.
 
Удаах байруудад Хятад, Тайвань, Малайзын уран бvтээлчид шалгарсан. Уралдааны хувьд Японы Засгийн газар, Олон улсын Японы сан, Япон сан гэх мэт тус улсын соёлын бодлогыг хариуцан ажилладаг байгууллагууд нийлж зохион байгуулдаг, шагналыг нь Гадаад харилцааны сайд нь гардуулж өгдөг цар хvрээ, чансаа, ач холбогдлын хувьд хамгийн том нь юм байна гэдгийг сая шагналаа авахаар очсон 10 хоногийн хугацаанд мэдэрлээ.
 
Энэ удаагийн тэмцээнд 50 орчим орны 317 бvтээлээс шилгvvдийг тодруулсан байсан. Өмнөх жилvvдэд Хонг Конг, Итали, Испани зэрэг комикс нэлээд хөгжсөн орнуудын уран бvтээчид шагналт байруудад ордог байсан юм билээ.
 
-Найм дахь удаагийн уралдаан гэхээр нэлээд “залуухан” байх нь ээ?
 
-Найман жилийн өмнө тухайн vед Японы соёлын сайд байсан хvн “Манга гэдэг урлаг дэлхий нийтэд маш их тvгэн дэлгэрчээ. Тиймээс vvнийг улсаас тусгайлан харж, хандах хэрэгтэй юм байна” гээд бодлогын чанартайгаар эхлvvлж байсан гэсэн. 
 
-Комикс буюу манга нэлээд хөгжсөн орнуудын зураачидтай өрсөлдөнө гэдэг амаргvй даваа. Гэсэн ч анх удаа оролцсон хvн шууд л Гран при хvртэнэ гэдэг тун содон vзэгдэл байсан байх?
 
-Би өөрөө бол сэтгэгдэл маш өндөр байгаа. Энэ төрлийн олон улсын хэмжээнд зохион байгуул­лагддаг хамгийн нэр хvндтэй уралдаанд тvрvvлнэ гэдэг уран бvтээлчийн маш том vнэлгээ. Бусад уран бvтээлчдийн хувьд оролцоод сурчихсан, өмнө нь шагнал хvртэж байсан хvмvvс ч байлаа.
 
Тухайлбал, Малайзын зураач Бен гэхэд л анхны уралдаанаас тусгай байр хvртэж байсан гэсэн. Тvvний хувьд улсдаа маш нэр хvндтэй, энэ урлагийг сонирхогчдын хувьд шvтээн нь гэж болохуйц гэсэн. Гарын vсгээ тэдэнд зурж өгдөг. Бvх номынхоо нvvрэнд энэ уралдааны шагналт гэсэн тодотголоо оруулдаг юм билээ. 
 
Шагнал хvртсэн хvмvvстэй ярилцаж байхад тухайн орнуудад нь мөн энэ төрлийн уралдаан зохион байгуулагддаг. Тэндээ шалгарсан уран бvтээлчид ихэвчлэн байдаг нь мэдэгдсэн. Тvvнчлэн олон улсын тэмцээнээс шагнал хvртсэнээр тухайн уран бvтээлийн нэр хvнд зөвхөн эх орондоо төдийгvй дэлхий нийтэд өсч, номын борлуулалт нь нэмэгддэг талаар хэлж байсан. Ер нь маш өндөр ач холбогдолтой уралдаан юм билээ. 
 
-Таны хувьд уралдаанд бvтээлээ явуулах шийдвэрийг хэрхэн гаргасан бэ?
 
-Ерөнхийдөө энэ талаар өмнө нь интернэтээр мэддэг болчихсон байсан. Мэдээж уран бvтээлчийн хувьд оролцох юмсан гэсэн бодолтой байсан. Тэгээд өнгөрсөн оны долоодугаар сард бvтээлээ явуулсан. Гэхдээ Гран при байтугай шагнал хvртэх талаар бодоогvй.
 
Зvгээр л энэ уралдаанд оролцох хэмжээний ном хийлээ гэсэн бодлоор л илгээсэн. Уг нь тухайн vед нэгдvгээр сард дvн нь гарна гэж байсан ч тэрийг ч бараг мартчихсан байсан. Тэгсэн гэнэт элчин сайдын яамнаас холбогдон “таны бvтээл шалгарсан байна” гэж мэдэгдсэн. 
 
-Гран при хvртсэн “Бумбардай аргалд явсан нь” бvтээл Монгол ахуйг тусгасан учраас олны анхаарлыг татав уу. Эсвэл өөр шалгуур байв уу?
 
-Японы манга, анимейшн чиглэлийн тэргvvлэх зэргийн мастер, дэлхийд домог болсон алдартан 30-аад хvн бvтээлvvдтэй танилцан, шалгаруулалт хийдэг юм байна лээ.  Тэдгээр хvмvvс шагнал гардуулж байх vедээ чухам яагаад шагнал хvртсэн талаар хэлсэн.
 
Сэдэв нь өөрөө маш том юм гэсэн. Хамгийн гол нь хvний сэтгэл зvрх, сайхан сэтгэлийг хөндсөн байна. Агуулга, зохиол, зураглал нь сайн учраас хvнийг шууд тухайн орчинд нь аваачиж байна. Японы манга урлагаас шал өөр дvр, төрх, өнгө аяс харуулж чадлаа гэх зэргээр хэлж байсан. 
 
-Хөгжлийн хувьд аль улсын уран бvтээлчид тэргvvн эгнээнд бичигддэг юм бэ. Монголд комик хэлбэрээр уран бvтээл туурвидаг хэр олон зураач байдаг бол?
 
-Дэлхийд япончууд манга гэдэг хэлбэрээр тэргvvлж байгаа. АНУ комикс чиглэлээр тэргvvлдэг. Гэхдээ энэ бол утга, агуулга нэг л ижил зvйл. Тэдгээрийн дараа Испани, Филиппин, Солонгос, Хятад, Европын орнууд, мексекчvvд эхний топоор жагсдаг юм билээ. Манай зураачдын тоотой харьцуулахад сонирхож хийж байсан уран бvтээлч олон бий.
 
Яг дагнаад, тогтвортой хийж байгаа нь бараг байхгvй. Миний хувьд сvvлийн 10 гаруй жил комикс, манга хийж байгаа. 1990 оноос хойш нэлээд олон оролдлогууд хийгдэж байсан. Манайхан бол зурган ном гэх нь илvv оновчтой хэллэг. 
 
-Ихэнх уран бvтээлч сонирхлын төдийд оролдож байсан гэлээ. Таны хувьд яагаад дагнасан юм бэ?
 
-Өөрөө маш дуртай. Анх чадахгvй учраас хийж vзэхийн тулд маш удаан хугацаанд туршиж, олон оролдлого хийсэн. Ингэж явсаар 10 жил өнгөрч, 100 гаруй номын ажил хийчихэж. 
 
-Мэдээж дараа, дараагийн уралдааны бэлтгэлээ эхлvvлсэн байлгvй?
 
-Дараагийн уралдаануудад алгасахгvй орол­цъё гэсэн бодолтой байгаа. “Бум­бардай”-н эхний цув­ралуудыг явуулсан. Дараагийн­хийг нь ч мөн илгээнээ. Шинээр төлөвлөж буй цувралуудаа ч явуулна. Өөрөөр хэлбэл жаахан туршлагатай болж байна гэсэн vг. Тиймээс зөвхөн ганцаараа ч биш Монголынхоо залуучуудын бvтээлийг дэмжиж оролцуулах бодолтой байгаа. 
 
-Комиксийн хамгийн чухал нь юу вэ. Зохиол эсвэл зураг?
 
-Мэдээж бvгд л чухал л даа. Тэдгээрээс хамгийн чухал нь зохиол. Тэрхvv сайн зохиолыг зураг нь илэрхийлж чадахгvй бол яах вэ, эсвэл зохиол нь зургандаа хvрэхгvй бол яах вэ гэх зэргээр хоорондоо холбогддог цогц юм. Зvйрлэвэл манга бол цаасан дээрх кино юм л даа. 
 
-Та цаасан дээрх нэг кинондоо хэдий хэр хугацаа зарцуулдаг вэ?
 
-Сайн уран бvтээлд цаг хугацаа, хvч хаяж байж бvтдэг. Тэр ч утгаараа “Бумбардай” төслийг тархиндаа 6-7 жил бодож, төлөвлөсөн. Сvvлийн 2-3 жил хийсэн. 
 
-Хэдий удаан жилийн хөдөлмөр, шагнал хvртсэн ч гэсэн хэвлvvлсний дараа нэлээд хэл аманд өртсөн санагдах юм. Ер нь зурагт номыг хэвлvvлнэ гэдэг амаргvй даваа биз?
 
-“Бумбардай” төслөө амилуулах гэж цөөнгvй газрын хаалга татсан. Хvvхдэд зориулсан бvтээл бол ашиг гэхээсээ илvv буяны ажил болчихдог гэдэг утгаараа ойлгож, дэмжих газар ховор байдаг. Харин шинэчлэлийн Засгийн газрын Ерөнхий сайд Н.Алтанхуяг байх vедээ миний саналыг ойлгож, дэмжсэн. Тvvний vр дvнд энэ ном гарч, олны хvртээл болж, шагнал авсан. 
 
Энэ ном маань өөрөө бvхэлдээ Монгол ахуйг, хvvхдvvдэд зориулан гаргахаар төлөвлөгдсөн байсан учраас агуулга, дотоод хэлбэр гээд бvх зvйлийг нягт нямбай боловсруулахыг хичээж, номын соёлд өөр өнгө харуулахын тулд бvтээл талдаа маш хатуу ажилласан. 
 
-Өнөө цагт хvvхдийн ном зурагтай байвал болно гэсэн ойлголттой байдаг шvv дээ?
 
-Манайд орхигдоод vлдчихдэг асуудал бол хvvхдийнх байдаг. Уг нь хvvхдийн ном хамгийн агуулга сайтай, өнгө зvстэй байх ёстой. Тэр тусмаа өнгө будаг нь маш чухал.
 
-Дараа, дараагийн уран бvтээлvvдийнхээ хэвлэлтийг хэрхэн шийдвэрлэх бол. Байнга Засгийн газраас дэмжлэг авна гэж байхгvй шvv дээ? 
 
-Байгууллагууд их нааш­тайгаар хvлээж авдаг болж байна. Бид ч хамтарч ажил­­лахаар ярилцацгааж байгаа. Тухайл­бал “Бумбардай”-г дэлхийн зах зээлд гаргах талаар зэхэж байна. Жишээлбэл Японд хэвлvvлэхээр болсон. Тvvнчлэн бидний хувьд зөвхөн номоор хязгаарлагдахгvйгээр МVОНТ-тэй хамтран хvvхдийн нэвтрvvлэг, Хvvхэлдэйн театртай хvvхдийн жvжиг, “Найрамдал” төвд өв соёлыг сурталчилсан хотхон хийх, Хvvхдийн төлөө газрын ойд зориулсан арга хэмжээ зохион байгуулах зэргээр маш олон ажил төлөвлөгдөөд эхэлж байна. 
 
-Японд “Бумбардай”-г хэвлvvлэх нь шагналын нэг хэсэг vv?
 
-Vгvй ээ, харин шагнал авсан маань тэдэнд тоогдох шалтгаан болсон байх. Япончууд аливаа ажилд их няхуур ханддаг.  Энэ ондоо багтаад бодит ажил болгочихвол Монгол хvн оюуны бvтээл хийгээд дэлхийн зах зээлд гаргаж байна гэсэн vг шvv дээ. Одоогийн байдлаар би өөрийгөө манга, комиксоор илэрхийлж байгаа ч миний туйлын зорилго бол оюуны бvтээл хийж дэлхийн зах зээлд гаргах. 
 
-Та тvрvvн бид гэж яриад байх юм. Ер нь нэг уран бvтээлд хэр олон хvн гар бие оролцдог вэ?
 
-Манга чиглэлээр манай “Эс Ти Арт” студийн залуус надтай хамтарч ажилладаг. “Бумбардай” төслийн хувьд л гэхэд 20 гаруй уран бvтээлч оролцсон шvv дээ. 
 
Эх сурвалж: