sonin.mn
Саяхан Монгол хэлний тухай хууль батлагдах vеэс олон нийтийн дунд бичиг vсгийн боловсролын талаар багагvй мэтгэлцсэн. Юутай ч хэрэгцээ шаардлага нь бий болсон гэдэг утгаараа эх хэл, бичиг маань хуультай боллоо. Харин хэрэгжvvлэх явц нь хэр байх бол гэдэг нь нэлээд анхаарал татаж байгаа юм.
 
Өнөө цагийн боловсон хvчнvvдийг бичиг vсгийн соёлгvй, алдаатай бичдэг гэж ирээд л баахан чичилдэг. Vнэн хэрэгтээ энэ нь төр, засгийн алдаатай бодлогоос vvдэлтэй гэдгийг сая хууль батлах vеэр УИХ-ын гишvvд нь дуу нэгтэйгээр баталсан.
 
Тэр ч байтугай Ж.Батзандан гишvvн “1990 оны vед биднийг туршилтад оруулсан Р.Гончигдорж, Ц.Нямдорж гээд хvмvvс одоо энд сууж байна. Бидний vеийнхний монгол хэлний боловсрол маш дутуу дутмаг. Өмнө нь Монгол бичгийг нэвтрvvлэх гээд бvтэлгvйтсэн” хэмээн том дуугарч суусан. 
 
Гэсэн ч олонхын дэмжлэгээр батлагдсан хуулийг хэрэгжvvлэн, дагаж мөрдөхөөс аргагvй. Хуулийг энэ оны долоодугаар сараас эхлэн хэрэгжvvлнэ. Тийм болохоор тэр, энэ заалт нь ийм, тийм гэж гоочлоод яах ч юм билээ. 
 
Гэвч аливаа хуулийг хэрэгжvvлэхийн тулд тодорхой хэмжээгээр бэлтгэл хангасан байх шаардлагатай байдаг. Гэтэл тийм арга хэмжээ авасн нь амьдралд төдийлэн харагдахгvй байна. 
 
Тухайлбал хууль батлагдахаас өмнөхөн Монгол Улсын Засгийн газрын 2013.02.02-ны өдрийн “Монгол хэл, бичгийн боловсролыг сайжруулах арга хэмжээний тухай” 37 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2014 оны “Ухаалаг Улаанбаатар хөтөлбөрийг хэрэгжvvлэх тухай” А/428 дугаар Захирамжийн дагуу байгууллага, аж ахуйн нэгжvvдийн гадна хаяг, зар сурталчилгааг Монгол бичгээр бичих төслийг санаачлан хэрэгжvvлэхээр болсон.
 
Тvvнчлэн хуульд Монгол хэлний хэрэглээг сайжруулах, гудамж талбай дахь хаягуудыг монгол хэлээр бичсэн байх хэмээн заасан байгаа. 
 
Харамсалтай нь хэдий чихэнд сонсголонтой ч дээрхэд заасны дагуу байгууллагууд хаягаа нэн даруй Монгол бичгээр бичиж, өөрчлөхгvй байсаар байна. Эхний ээлжинд төрийн байгууллагууд хаягаа сольж байгаа ч хувийн аж ахуйн нэгжvvдийн хувьд нэлээд урт удаан хугацаанд vргэлжлэх ажил болох нь.
 
Хэрвээ хаягаа солихоос эхлээд Монгол хэлний тухай хуулийг зөрчвөл байгууллага, хуулийн этгээдэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10-15 дахин нэмэгдvvлсэнтэй тэнцэх /1.920-2.880 мянган төгрөг/ мөнгөн торгууль ногдуулахаар заасан байгаа.
 
За яах вэ, байгуулагууд нь хуулиа дагаад хаягаа солилоо гэж бодоход хот, хөдөөгөөр нэг төөрсөн хvмvvс эргэлдэх нь бололтой. Учир нь дээр дурьдсанчлан 1990-ээд оны балагт өртсөн хvмvvс тухайн vедээ Монгол бичиг заалган, уншиж, бичиж сурсан. Гэвч хэрэглэж, ашиглахгvй шахам байсаар өдгөө vсэглэж, арайхийж уншиж, ойлгодог гэхэд хилсдэхгvй.
 
Бичигч би хvртэл гайгvй сайн багшийн ачаар боломжийн хос бичигтэн болсон байсан. Одоо сэргээж, санахгvй бол цаг хугацааны эргэлтэд мартаж эхэлсэн гэдгээ хvлээн зөвшөөрдөг юм. Тиймээс одоо хаяа нэг таталган бичсэн босоо бичгийг нэлээд анхааралтай харж, багагvй хугацаа зарцуулсны эцэст уншдаг.
 
Тиймээс монголчууд бид бvгдээрээ хэл, бичгийн мэргэжилтнvvд биш учраас уйгаржин бичгээр улсын ажил төлөвлөгдөхөөс тvрvvнд байшин, барилгуудын хаяг солигдоход л учраа олохгvй, ухаанаа уралдуулж эхэлнэ. 
 
Яагаад гэвэл бид чинь эх хэлнээсээ гадна гадаад хэлийг гайгvй сайн эзэмшсэн аятай хаалга бvрийн дээр англи, орос, хятад, солонгос, япон гэх зэрэг хэлээр бичсэн хаяг өлгөсөөр ирсэн. Мэдээж тэдгээр хаягуудыг бvрэн уншиж чадахгvй ч баримжаагаар ойлгоод зорьсон газраа очиж сурсан хvмvvст бол ядах юмгvй л санагдах биз.
 
Харин Монгол бичиг огт мэдэхгvй, анхлан суралцагчидад бол бvр ч хэцvv. Монгол бичгээ мэдэхгvйн дээр гадаад vгсийг галигаар бичсэнийг уншина гэвэл барахгvй даваа шиг л санагдана.
 
Эгээ л гадаадад яваа мэт сэтгэгдэл төрvvлэхvйц ганган хаяг, гадаад vгсийг цэгцлэхгvй байсаар өдийг хvргэсэн нь өнөөдөр баахан балаг тарихад бэлэн байна аа, гэсэн vг. Тиймээс дараа дараагийн удаа нэр, хаягийн зөвшөөрөл олгохдоо хойч ирээдvйгээ харж, бодлого төлөвлөлт хийж байх нь хамгийн чухал алхам бололтой. 
 
Эх сурвалж: