sonin.mn
Говь-Алтай аймгийн Тонхил сумын Зүйл багийн  иргэн Д-г гэртээ  эзэнгүй байхад  10х4 хэмжээтэй тоосгон байшин шатжээ. Өвөлжөөний хашаа, байшин шатсаныг  тус сумаас дайчлагдсан  50 орчим хүн ажиллаж унтраажээ. Мөн Төв аймгийн Жаргалант  сумын гуравдугаар багийн нутаг “Гангын ар” гэдэг /сумаас хойш 13 км/  газар иргэн Б-н өвөлжөө шатаж дотор нь байсан 15 үхэр өртөж эндсэн байна гэж Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлагын газраас мэдээллээ.
 
Ж.Батсайхан
Эх сурвалж: