sonin.mn
Нийслэлийн онцгой байдлын газар энэ сарын 1-нд гал түймрийн улмаас зургаан байшин, нэг машин, нэг гарааш, нэг хашаа, цахилгааны холбогдолтой дөрөв, хог шатсан хоёр дуудлага хүлээн авсан байна. Түүний дотор  айлын тагтан дээрх эвгүй үнэртэй зүйл байгаа дуудлага анхаарал татжээ. Хан-Уул дүүргийн хоёрдугаар хороо, 12А байрны хоёрдугаар давхрын нийтийн эзэмшлийн тагтан дээр 10-15 литрийн баллонтой эвгүй үнэртэй бодис байна гэж мэдэгдсэнээр нийслэлийн Аврах ангийн бүлэг очсон байна. Айлын тагтан дээр байсан 15 литрийн баллонд 7-8 литр, 20 литрийн саванд нэг литр орчим, дарсны шилэн лонхонд нэг литр орчим зүйл байсныг гастек багажаар шалгахад "Цианитийн  хүчил" болох нь  тогтоогджээ. Уг бодисыг холбогдох мэргэжлийн байгууллагуудад шилжүүлэн нарийн шалгалт хийж байна.
 
Ж.Батсайхан
Эх сурвалж: