sonin.mn
ИСЛАМАБАД. /Prensa Latina/. Пакистанд вакцин хүрэлцээ муутай байгаагийн улмаас энэ онд ердийнхөөс илүү олон буюу хэдэн сая хүүхэд сүрьеэ өвчин тусах эрсдэлтэй байна. Ялангуяа, Пенжаб мужид байдал улам хүндрэх шинжтэй байна гэж тус улсын  “Dawn” сонины цахим хуудаст эрүүл мэндийн эх сурвалжуудыг иш татан мэдээлжээ.
 
Тус улсын хамгийн олон хүн амтай мужуудын нэг болох Пенжабын хүн амын 15 гаруй хувь нь таваас доош насны хүүхдүүд аж. Албан ёсны мэдээнд дурдсанаар, Пакистанд жилд таван сая гаруй хүүхэд мэндэлдэг бөгөөд 14 хүүхэд тутмын нэг нь нэг ой хүрэхээсээ өмнө нас бардаг байна. Сүрьеэгийн вакцин бол амин чухал гэж ДЭМБ хэдийн тодорхойлсон ч дэлхий даяар, ялангуяа энэ өвчин байн байн тархдаг ядуу улс орнуудад уг вакцины үйлдвэрлэл буурч, шаардлагатай тоо хэмжээгээр үйлдвэрлэхгүй байгаа нь байдлыг улам хүндрүүлж байна.
 
Г.Доржханд
Эх сурвалж: