sonin.mn
ЛХАС. /Xinhua/. БНХАУ-ын баруун өмнөд нутгийн Төвдийн өөртөө засах орны гар утас хэрэглэгчдийн тоо гурван саяд хүрчээ. 2014 оны сүүлээр Төвдөд 2.92 сая гар утас хэрэглэгч бүртгэгдсэн нь тус бүс нутгийн хүн амын 95 хувьтай тэнцэж байна гэж бүс нутгийн харилцаа холбооны удирдах газар мэдээллээ.
 
Тус газрын мэдээлснээр, суурин утас хэрэглэгчдийн тоо 359 мянгад хүрсэн байна. Төвдийг "дэлхийн дээвэр” гэдэг бөгөөд далайн түвшнээс 4000 м-ийн өндөрт оршдог учир харилцаа холбооны дэд бүтэц бий болгоход хүндрэлтэй, зардал ихтэй байдаг байна. Төвдөд анх 1993 онд Лхас хотноос нэг станц бүхий гар утасны сүлжээг байгуулжээ. 10 жилийн гаруйн өмнө Төвдөд гар утас барих нь хүмүүсийн нийгэмд эзлэх байр суурийг илэрхийлдэг байжээ.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: