sonin.mn
Иргэний эрүүл мэндийн даатгал /ЭМД/-ын шинэ хуулийг 2015 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжүүлж эхлүүлэхээр ажиллаж байна. Нийслэлийн хэмжээнд ялангуяа эрүүл мэндийн байгууллага, улсын буюу төрийн өмчийн эмнэлгүүдийн ачаалал маш их байдаг. Иргэний ЭМД-ын шинээр гарсан хууль энэ ачааллыг багасагахад чиглэж байгаа бөгөөд цаашдаа хувийн хэвшлийн эмнэлгүүдтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, тухайн төрийн өмчийн эмнэлгүүдээс илүү давсан техник, технологийг нэвтрүүлж чадсан эмнэлэгтэй харилцаа тогтоосны үндсэн дээр улсын эмнэлгийн  ачааллыг бууруулснаар даатгуулагчийн сэтгэлд нийцсэн үйлчилгээний сонголтоо хийх боломж бүрдэнэ. ЭМБ-уудын үйлчилгээ сайжирч өрсөлдөх боломж олгоно. Мөн эмч, мэргэжилтнүүдийн харьцааны хандлага ч өөрчлөгдөнө. Иргэд, даатгуулагчид эмнэлгийн үйчилгээ хаана, сайхан, хүртээмжтэй, шуурхай, ил тод, чанартай байна тийшээ л илүүтэй хандах болно.
 
Уг хуулийн хүрээнд бэлтгэл ажлын нэг чухал хэсэг нь иргэний эрүүл мэндийн цахим карт байх юм. Цахим картын зорилт нь тухайн иргэн даатгуулагч, ЭМД-ын шимтгэлээ төлж, даатгуулсан гэдгийг баталж өгнө. Хоёрт даатгуулагч шимтгэлээ төлсөн учраас эрүүл мэндийн эрсдэлтэй үедээ буюу Иргэний ЭМД-ын хуульд заасан зайлшгүй шаардлагатай тусламж, үйлчилгээг авах үедээ энэхүү цахим картыг хэрэглэнэ. Цахим картад шимтгэл төлсөн мэдээллээс гадна даатгуулагчийн эрүүл мэндийн мэдээлэл, тухайн жилдээ ЭМД-ын сангаас ямар хэмжээний төлбөр авч болох, өнөөдрийн байдлаар ямар хэмжээний төлбөр авсан, цаашид хэдэн төгрөгийн эрх байгаа зэрэг мэдээллүүд байх юм.
 
2015 онд эрүүл мэндийн байгууллага, нийгмийн даатгалын байгууллагын хувьд өнөөдөр 989 эрүүл мэндийн байгуулагатай гэрээтэй ажиллаж байна. Энхүү цахим картын дүрэм, ЭМД-ын мэдээллийн нэгдсэн цахим сантай байна гэсэн хуулийн заалтын хүрээнд Засгийн газраас дүрмийг батлахаар хуульчилсан юм.
 
Д.Өлзий
Эх сурвалж: