sonin.mn
ЖЕНЕВ. /Xinhua/. Германы автомашин үйлдвэрлэгч “Volkswagen” компанийн үйлдвэрлэсэн “Passat” автомашин  2015 оны “Оны автомашин”-аар тодорлоо. Суудлын автомашины талаар бичдэг Европын 22 орны нийт 58 сэтгүүлч шилдэг автомашин шалгаруулахаар саналаа өгсөн байна. Швейцарийн Женев хотноо даваа гарагийн үдээс хойш болсон олон улсын хэвлэл мэдээллийн салбарын төлөөлөгчдийн оролцсон хурлын үеэр шийдвэрлэх санал хураалт болжээ. “Сүүлийн зургаан жилд “Volkswagen” гурван удаа энэ шагналыг хүртлээ. “Passat” нь загвар, чанар, аюулгүй байдал, салон нь уужим цэлгэр зайтай зэргээрээ бусдаас ялгарсан олон давуу тал, онцлогтой” гэж шалгаруулалтын хорооны дарга, автомашин шинжээч Хакан Матсон ярьсан байна.
 
Г.Доржханд
Эх сурвалж: