Дүрэм, журам, хуульгүй нийгэм гэж үгүй. Нэг сая давсан иргэнтэй нийслэл хотод маань журам гаргаж асуудлыг шийдэх нь зөв. Гэхдээ аливаа журмыг олон нийтэд ухуулан таниулж байвал ямар вэ. Тамхины хяналтын тухай хууль гэх айхтар хууль хэрэгжиж эхлээд хоёр жилийн нүүр үзлээ. Гэсэн хэдий ч тус хууль хангалттай хэрэгжиж түвшинд боловсруулагдсангүй. 
 
Бүр хуулиас үүдэн ТҮЦ-ийг хэн нэгэн цагдаа нь өдөр бүр торгож байх жишээтэй. Гар дээрээс наймаа эрхэлдэг хүмүүс ч үүнд өртөж байна. Түр саатуулах байрны цагдаа иргэдийг нэгжиж, торгууль тавих тухай асуудлыг хөндөн, зарж байгаа тамхийг нь хурааж байна лээ. Үүнийгээ тайлбарлахдаа Тамхины хяналтын тухай хуулиас гадна, нийслэлээс гаргасан Худалдаа, үйлчилгээний нийтлэг журмыг ч дурдаж байсан. 
 
Харин албаны хүмүүс “Нийтлэг журамд гар дээрээс наймаа эрхлэхийг хорьсон зүйл байхгүй. Автозамын брожур, ногоон байгууламж бүхий хэсэгт л битгий худалдаа эрхлээч гэсэн санаа” хэмээн тайлбар хийж байгаа юм. Тэгвэл энэ журмын талаар иргэд мэдэхгүй, байна. Үүнээс үүдээд албан тушаалаа урвуулан ашигласан хэн нэгний хараанд өртөж, өдрийн орлогоороо торгуульсаар. Тиймээс аливаа дүрэм, журам, хуулийг гаргахдаа олон нийтэд сурталчилж байвал ямар вэ л гэх гэсэн юм. Тэгэж байж л зохицуулах үйлчилгээтэй дүрэм, хэн нэгний эрхээр нөгөөгийн эрхийг хөндүүлэхгүй байх хууль жинхэнэ утгаараа хэрэгжих байх. Тэгээд ч иргэд бухимдахгүй.
 
Г.Цэцэг
Эх сурвалж: "Нийслэл таймс"