sonin.mn

Жил бүрийн гуравдугаар сарын 3-ны өдрийг  байгалийн амьтан, ургамлыг хамгаалах өдөр хэмээн дэлхийн олон улс орон тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жил НҮБ-аас  эл өдрийг “Байгалийн амьтан, ургамлын эсрэг гэмт хэргийг таслан зогсоох цаг нь болжээ” уриатайгаар тэмдэглэж байна.

БОНХАЖЯ-наас эл өдрийг  “АНХААРАХ ЦАГ НЬ БОЛЖЭЭ” уриан дор МУИС, Монголын шувуу судлалын нийгэмлэг, Байгаль, зэрлэг амьтан хамгаалах нийгэмлэг, Степ форвард хөтөлбөр, Лондонгийн амьтан судлалын нийгэмлэг, Ховд Их сургууль, Дэлхийн байгаль хамгаалах сантай хамтран энэ сарын 3-13-ны өдрүүдэд  тодорхой арга хэмжээнүүдийг зохион байгуулах юм.

Тухайлбал, нийслэл болон орон нутгийн иргэдийн дунд амьтан, ургамлын гэрэл зургийн уралдаан, байгалийн амьтан, ургамлын судалгаа, хамгаалал чиглэлээр эссэ бичих, ховор болон нэн ховор зүйлийг хамгаалах чиглэлээр хийж буй үйл ажиллагаа, оюутан залуусын дунд амьтан, ургамлын судалгаа хамгаалал зэрэг сэвдээр лекц уншина.

Түүнчлэн  орон нутагт  олон талт сургалт, сурталчилгааны ажлыг өчигдрөөс эхлүүлээлээд байна. Тухайлбал, Ховд аймагт Ховд их сургууль байгаль хамгааллын чиглэлээр ажиллаж буй байгууллагуудтай хамтран Байгаль хамгаалагчид болон Байгаль шинжлэлийн ангийн оюутнууд хамтран хууль бус агнуур, худалдааны тулгамдсан асуудлаар  ярилцлага хийх, ЕБС-ийн дунд ангийн сурагчдын дунд гар зургийн уралдаан, Ой, Усны чанар байгалийн нөхцөл, нөөц, экологийн байдал сэдэвт илтгэлийн уралдаан зохион байгуулах,Улиасны үр хөврөлийн задралын үеийн харшлаас урдчилан сэргийлэх зорилгоор ногоон байгууламжийн улиасанд тайралт, таналт хийх мөн байгаль орчны салбарын залуус байгаль хамгаалагчтай хамтран цэцэрлэгийн бэлтгэл бүлгийн хүүхдүүдэд Алтайн түмэн гайхамшиг болсон амьтан, ургамлын талаар сургалт явуулж байна. 

 

Өнгөрсөн онд энэхүү өдрийн хүрээнд “Агнасан бус амьд амьтнаараа бахархая” уриан дор зохион байгуулсан буудлагын тэмцээнийг энэ онд “Таны цэц мэрэг буунд биш оюун ухаанд тань буй” уриан дор цэрэг, онцгой байдал, хүчний байгууллагын 17 баг тамирчдын дунд зохион байгуулна.  Мөн тэдэнд байгалийн амьтан ургамлын нөөц, одоогийн ашиглалт, хууль бус агнуурын талаар мэдээлэл өгч ЭХ ДЭЛХИЙДЭЭ өгөх АМЛАЛТ авч амьтны төлөөлөл амлалтыг баталгаажуулах, эх үрийн нандин холбоог амьтан түүний үр төлөөр дамжуулан харуулах амьтны багтай жүжгийн үзүүлбэр зэрэг олон ажлыг хийхээр төлөвлөнзохион байгуулж эхэллээ.

 

- See more at: http://zasag.mn/m/megd/view/8877#sthash.4Y61yYJV.dpuf