sonin.mn
АТГ-аас хуульд заасан харьяаллын дагуу 598 холбогдогч, 721 үйлдэлтэй 239 эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалт явуулсан хэмээн тус газрын мөрдөн байцаах албаныхан сэтгүүлчдэд мэдээллээ. Тус газар өнгөрсөн онд 781 гомдол, мэдээлэл хүлээн авснаас 498 нь гэмт хэргийн шинжтэй байжээ.  Нийт гэмт хэргийн 69 хувьд шалгалт хийж, 28.9 хувийг яллах дүгнэлтээр шүүхэд шилжүүлжээ. Одоогоор 42 хэрэг эрүүгийн хэргийн үлдэгдэлтэй байна. Хэргийн холбогдогчдыг албан тушаалаар нь авч үзэхэд улс төрийн албан тушаалтан 45 байгаа аж. 141 хүн захиргааны албан тушаалтан, 58 хүн төрийн тусгай албан тушаалтан байна. Гэмт хэргийн улмаас иргэд аж ахуйн нэгж байгууллагад 61 тэрбум төгрөгийн хохирол учирснаас дөрвөн тэрбум 858 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ.
 
Ж.Батсайхан
Эх сурвалж: